Нэр дэвшигч Ү.Хүрэлбаатарын ухуулагч нарыг сүрдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2016.06.27-нд нийтлэгдсэн

Нэр дэвшигч Ү.Хүрэлбаатарын ухуулагч нарыг сүрдүүлжээ

УИХ болон Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль ирэх Лхагва гаригт болно. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа зургадугаар сарын 11-ний өдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр дуусгавар болох юм. Тэгвэл эдгээр өдрүүдэд сонгуулийн сурталчилгаатай холбоотой олон зөрчил Цагдаагийн газар бүртгэгдсээр байна. Өчигдөр 6.26 16.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 15 хороо буюу 122 цэцэрлэгийн орчимд ухуулагч нарыг ажлаа хийж явахад нь нэгэн согтуу этгээд хүйтэн мэс хэрэглэн “ална” хэмээн дайрчээ. Ухуулагч нар зугтаах үед эргүүлийн цагдаатай таарч, тухайн хүнийг аюулгүй болгосон байна. Энэ үеэр нийт дөрвөн ухаалагч ажлаа хийж явжээ. Эдгээр ухуулагч УИХ-ын сонгуулийн 50 тойрог буюу Баянзүрх дүүргийн 6, 15, 18, 25, 26 дугаар хороонд Тусгаар тогтнол, эв нэгдэл эвслээс нэр дэвшиж байгаа Ү.Хүрэлбаатарын сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: УИХ-ын 50 дугаар тойрогт нэр дэвшигч Ү.Хүрэлбаатарын сонгуулийн штаб

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж