Ой тогтоолтоор дэлхийд чансаагаараа 2, 3-т бичигдлээ

Хуучирсан мэдээ: 2016.06.27-нд нийтлэгдсэн

Ой тогтоолтоор дэлхийд чансаагаараа 2, 3-т бичигдлээ

МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ

АНУ-ын Сан Диего хотод энэ сарын 24-26 хооронд 3 дах жилдээ зохион байгуулагдаж буй 75,000$-ын шагналын сантай "EXTREME MEMORY TOURNAMENT-2016" ой тогтоолтын халз тэмцээнд тэмцээнд манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 5 тамирчин оролцон боломжит 3 медалийн 2-ийг нь хүртлээ. Үгээр хэлж үзгээр бичмээргүй бахдам амжилтыг бид үзээллээ.

Тиймээ Азийн Мастер З.Цэцэгзул (16 нас) маань энэ тэмцээний өнгөрсөн жилийн аварга, дэлхийн #1 тамирчин Johannes Mallow-ийг 4:1 буулган авч 3 дугаар байр түүнийх боллоо.
Монголчууд тэр дундаа өсвөрийн тамирчид маань гайхамшгийг бүтээлээ.

Аваргын төлөөх тэмцээнд Их Мастер Э.Пүрэвжав 2015 оны өсвөрийн Дэлхийн аварга, Дэлхийн чансааны #5 ОУ-ын Их Мастер Simon Reinhard-тай өрсөлдөн 2-т эрэмблэгдлээ. Э.Пүрэвжавын хувьд Alex Mullen-ыг 4:3 харьцаатайгаар буулган авч хамгийн ШУУГИАН тарьсан ялалтыг хийгээд байсан бол Дэлхийн чансааны #1, Дэлхийн аварга, Германы тамирчин Johannes Mallow-ыг 4:0 харьцаагаар илүүрхэж ялалт байгуулсан нь бүх тамирчид болон үзэгчид, дэмжигчдийг алмайруулсан юм. 

Ялалт байгуулсны дараа бүх тамирчид болон ой тогтоолтын акулууд бүгд ирж өөрийн биеэр баяр хүргэж байсан нь бахдам сайхан байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж