Путин: Хятад Оросын эдийн засгийн харилцааг бэхжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2016.06.27-нд нийтлэгдсэн

Путин: Хятад Оросын эдийн засгийн харилцааг бэхжүүлнэ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д айлчилж, өнгөрсөн Бямба гарагт БНХАУ-ын дарга Си Жинь Пинг болон бусад төрийн өндөрлөгтэй Бээжинд уулзлаа.

Айлчлалын үеэр нийт 30 баримт бичигт гарын үзэг зурсан юм.

“Хоёр улсын уулзалт бүрт хэлэлцэж буй асуудал нь дэлхийн хэмжээний үйл явдал байдаг” хэмээн Бээжин дэх Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд Андрей Денисов онцоллоо.

Элчин сайд Денисов хэлэхдээ ОХУ болон Хятад нь бараа бүтээгдхүүн худалдаалах тал дээр өмнө нь хамтарч ажилладаг байсан бол одоо төслүүдийн хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтарч ажиллахаар хамтын ажиллагааны хүрээгээ тэллээ. Энэ нь бараа бүтээгдхүүн худалдаалах харилцаанаас хамаагүй боловсронгуй бөгөөд эерэг үр дүнг хоёр орны эдийн засгийн харилцаанд авчрах бөгөөд үүнийг л бид гол зорилгоо болон ажиллах хэрэгтэй” гэжээ.

Kремлийн албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр хоёр орны төрийн тэргүүн соёл, технологи, судалгаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хөгжил, худалдаа арилжаа гэсэн чиглэлд хамтарч ажиллах талаар хэлэлцсэн аж. Мөн түүнчлэн тус уулзалтын хэлэлцэх гол асуудлууд нь бүсийн болон хоёр талт байгууллагуудын харилцан үйлчлэл, нэн тэргүүнд НҮБ, БРИК, Ж20, энэ сарын 23-24 хооронд Ташкент хотноо зохион байгуулагдсан ШХАБ-ын чуулганы хэлэлцээрийн үр дүнгийн хэрэгжилтийн талаар байсан юм.

ОХУ-ын ерөнхийлөгч Путин Хятадын Шинхуа агентлагт өгсөн ярилцлагандаа хятадын ерөнхийлөгч Си Жинь Пинийг “тэр бол маш сайн найз бөгөөд найдвартай хамтрагч” хэмээгээд, “хоёр орны худалдааны эргэлт буурсан нь түр зуурынх юм, оросын эрчим хүчний захзээл дэх хятадын өсөн нэмэгдэж буй байр суурийг таатай хүлээж авч байгаа” гэв.

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: RUSSIA TODAY

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж