Бат-Өлзий сумынхан алт олборлох лицензүүдийг цуцалж өгөхийг хүслээ

Хуучирсан мэдээ: 2016.06.27-нд нийтлэгдсэн

Бат-Өлзий сумынхан алт олборлох лицензүүдийг цуцалж өгөхийг хүслээ

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд Гацуурт компани алт олборлолт явуулж, нутгийн мал, хүнийг уух усгүй, мал бэлчээрлэх газар нутаггүй болгож эхэлснийг малчид шүүмжилж байна. Улмаар УИХ-ын 19 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Я.Содбаатараас энэхүү тулгамдсан асуудлыг байгаль орчин, нутгийн иргэдэд ээлтэйгээр яаралтай шийдэж өгөхийг хүслээ. Тус сумын Зүүн, Баруун, Сөдөт, Билүүт зэрэг дөрвөн газар алт олборлох тусгай зөвшөөрлийг Гацуурт компани эзэмшдэг аж. Нутгийн малчдын үгийг сонсоогүй энэ төрийн шийдвэр эргээд байгаль орчинг сүйтгэж, Орхон голыг улаан шороогоор урсгах болсон тухай малчид ярилаа.

Нутгийн иргэд Орхон гол, малын бэлчээрээ алтны магнатуудаас хамгаалж үлдэхийн тулд тусгай зөвшөөрөл олголтыг эсэргүүцэж хэд хэдэн удаа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг болоод яамны бусад холбогдох дарга нарт хандаж байсан байна. Гэвч Н.Батцэрэг сайд иргэдийн байр суурийг харгалзалгүй энэ оны дөрөвдүгээр сард Гацуурт компанид хоёр шинэ газар дахин алт олборлох тусгай зөвшөөрлийг нь гарган өгсөн байх юм. Иймээс урт нэртэй хуулийн хэрэгжилтэд хяналт тавиж, сүйдсэн хөрс, гол мөрөнг нөхөн сэргээх ажилд анхаарлаа хандуулж ажиллахыг Я.Содбаатар гишүүнээс Бат-Өлзий сумын иргэд хүсэж байна.

ЭХ СУРВАЛЖ: УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрогт нэр дэвшигч Я.Содбаатарын сонгуулийн штаб

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж