Европын холбооноос Их Британи гарах гэдгийг товчлон илэрхийлэх Brexit-ийн талынхан Их Британид зургадугаар сарын 23-ны Пүрэв гаригт явагдсан бүх нийтийн санал асуулгаар 51,9 хувийн санал авч ялалт байгууллаа. Дэлхийн биржүүд хөдөлгөөнд орж, ерөнхий сайд Дэвид Кэмерон огцрохоо мэдэгдээд, британи валютын ханш сүүлийн гучин жилийн дотор хамгийн доод хэмжээндээ хүртэл уналаа. Ийм нөхцөлд “Keep Calm and Carry On” гэх британий уриагаар явах л хэрэгтэй болов. Brexit-ийн гунигийг тайлахад дараах дуунууд бага ч гэсэн тус болно гэдэгт эргэлзэх зүйлгүй.
The Clash — Should I Stay Or Should I Go
Санал хураалтын өмнө британичуудад үлдэх эсвэл явах гэсэн хоёрхон сонголт байлаа. Саналаа өгч байсан британичуудын толгойд аль эрт 1982 онд "Should I Stay Or Should I Go» гэсэн асуудлыг гарган тавьсан Лондоны панкуудын “The Clash” гэсэн алдартай дуу эргэлдэж байсан болов уу. Санал өгөгчдын бараг 52 хувь нь тэр дууны "if I go there will be trouble, but if I stay it will be double» ("хэрэв би явбал, зовлон болно, гэхдээ үлдвэл хоёр дахин муу болно») гэсэн мөрийг дагалаа.
David Bowie — Five Years
Европын холбооноос сална гэдэг тийм амаргүй. Брюсселийн албан тушаалтнууд салах явц таван жил хүртэл үргэлжлэх болно гэж мэдэгдсэн байгаа. Санал асуулгын дараа ЕХ-ны удирдлага гэрээ хэлэлцээрийг хойш тавилгүй явуулна гэж мэдэгдсэн. Гэхдээ их нүсэр хэлэлцээр олон сар үргэлжлэн Британийн эдийн засаг төдийгүй дэлхийн зах зээлийг хохироох нигууртай. Үүнээс Зигги Стардаст л тайвшруулах байх.
The Smiths — Panic
"Panic on the streets of London» гэж дуулж байсан Морисси мэргэн бөөдий болж дээ. Лондон ба дагуулууд нь олонхийн саналаа ЕХ-нд үлдэхээр өгсөн байв. Одоо тэд их л түгшүүртэй байгаа болов уу.
The Beatles — Nowhere Man
ЕХ-нд үлдэх талдаа хатуу зогссон эрх баригч Консерватив намын лидер бөгөөд ерөнхий сайд огцорно гэдгээ хэлсэн байгаа. Сонирхолтой нь түүний намын хүчтэй улстөрчид Кэмероны эсрэг байлаа. Ёстой л жинхэн "nowhere man, sitting in his nowhere land, making all his nowhere plans for nobody» гэдэг болж дээ.
Tame Impala — Feels Like We Only Go Backwards
Бараг дөчөөд жил ЕХ-ны гишүүн байсан Их Британи дайны дараа бүс нутагт тогтсон улс төр, эдийн засгийн дэг журмыг хүлээн зөвшөөрөлгүйгээр холбооноос гарахаар санал өгөв. Brexit гэдэг нь өмнөх дэглэм рүүгээ явж байгаа ч юм шиг. "Бид зөвхөн ухраад байгаа юм шиг санагдана » гэж “Tame Impala” хамтлагийн Кевин Паркер дуулж байсан нь зөв болж дээ.
Foals — This Orient
Нэгдсэн вант улс холбоонд үлдэх ёстой гээд олон залуу саналаа өгсөн юм. Британи ЕХ-нд гэдгийн төлөө тэмцэгчдийн гол хүний нэг нь “Foals” хамтлагийн Яннис Филиппакис байв. Тэрбээр твиттертээ "In» талбайг зуран дарахыг уриалж байв. "Миний гэр бүл болон би нээлттэй Британиас их ашиг хүртсэн юм. Тэр нь надад эрүүл мэнд, боловсрол, хариуцлага өглөө… » гэж грек цагаачдын хүү Яннис бичсэн байлаа.
The Who — Won't Get Fooled Again
Британийн рокеруудын хуучин гвардийнхнаас ЕХ-ноос салахын төлөө зогссон хүмүүс байсан юм. “Who” хамтлагийн лидер Рожер Долтри: "ЕХ-г удирдсан хараал идсэн, гар хангалгын бүлэг хорхойтнуудаас салснаар л бид хүссэн Европоо авч болох юм!» гэж бичсэн байх юм. Үүнд гайхах зүйлгүй. Тэр чинь аль эрт 1971 онд "зүгээр хуурна гэж байхгүй шүү» гэж дуулаад л хувьсгалыг зүүдэлж иржээ. Сэр Долтри санасандаа хүрэх нь энэ үү.
Mac Demarco — Let My Baby Stay
Энэ жилийн дөрөвдүгээр сард АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Их Британид ирэн тэднийг ЕХ-нд үлдэхийг ятгасан юм. Хоёр орны хоорондох “онцгой харилцаанд нөлөөлнө” гэж Обама гэж хэлж байлаа. Залуу хосууд хайртдаа хаягдахгүй байхыгаа “онцгой харилцаа” гэж хэлдэг аж. Энэ тухай олон дуу бичигдсэний шилдгийн нэг нь Мак Демаркогийн “Let My Baby Stay” гэдэг дуу юм.
The Beatles — A Day In The Life
Хэрхэн санал өгснөөсөө үл хамааран британичууд өнөөдөр "I read the news today, oh boy» гэж бодож суугаа байх. Дашрамд хэлэхэд, Британийн хэвлэлүүд хоёр талд хуваагдсан юм. “The Sun”, “Daily Telegraph”, “Daily Mail”, “Sunday Times”, “Sunday Telegraph” брекситийн талд, “Financial Times”, “Times, Guardian”, “Observer”, “Mail on Sunday”, “Daily Mirror” холбоонд үлдэхийн төлөө байлаа.
Rick Astley — Never Gonna Give You Up
Европын холбоо салалтаа хурдасгахаар Их Британид уриалаад амжсан байгаа. “Салалт удах тусам тодорхойгүй байдал нэмэгдэнэ” гэж тэд үзжээ. Гэхдээ л Брюссель санал асуулгын дүнд маш сэтгэл дундуур байгаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР