Алтны үнэ өсч, зэсийнх буурав

Хуучирсан мэдээ: 2016.06.27-нд нийтлэгдсэн

Алтны үнэ өсч, зэсийнх буурав

Монгол Улсын төсвийн 80 хувийн уул уурхайн бүтээгдэхүүний экспорт бүрдүүлдэг.  Тэгвэл дэлхийн зах зээлд алт, зэс нүүрсний үнэ ямар байгааг сонирхуулъя. Дэлхийн зах зээл дээрх  нэг унц алтны дундаж үнэ өнгөрсөн  тавдугаар сард  1256 ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс таван хувиар, өнгөрсөн сараас нэг хувиар өссөн байна. А  зэрэглэлийн  цэвэршүүлсэн  зэс  болон төмрийн хүдрийн үнэ тайлант сард харгалзан 4695 ам.долларт  хүрч  өмнөх  оны  мөн  үетэй харьцуулахад  25хувиар,    өнгөрсөн  сартай харьцуулахад  дөрвөн хувиар буурсан байна.

Чулуун нүүрсний экспортын хилийн үнэ тавдугаар сард 31 ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 36 хувиар, өнгөрсөн сараас таван хувиар буурчээ.  

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж