Х.Бат-Ялалтыг гүтгэсэн гэв

Хуучирсан мэдээ: 2016.06.27-нд нийтлэгдсэн

Х.Бат-Ялалтыг гүтгэсэн гэв

Иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллагаас өнөөдөр /2016.06.27/ УИХ-ын 71 дүгээр тойрогт нэр дэвшигч Х.Бат-Ялалтын нэр төрд халдах, гүтгэх явдал их гарч байгаа тухай мэдээлэл хийлээ.

Нэр дэвшигч Х.Бат-Ялалтын сонгуулийн сурталчилгааны самбар, зургийг нь урж, тасдах явдал энгийн үзэгдэл болсон гэдгийг тус төрийн бус байгууллагын гишүүд хэлж байна. Мөн хэд хоногийн өмнө Сонгинохайрхан дүүргийн ИЗНН-ын 2012 оны УИХ-ын сонгуульд Х.Бат-Ялалтыг сонгуулийн сурталчилгаанд ажилласан үүрийн дарга нар гэх нүүрээ нуусан иргэд гэрээ хийж сурталчилгаанд явсан ч урамшуулал мөнгө өгөөгүй 160 иргэн хохирсон гэх мэдээлэл хийсэн.

Энэ асуудлыг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дурдаагүй байж сонгуулийн сурталчилгаа дуусч байхад ийм худал мэдээлэл хийж байгаа нь улс төрийн зорилготой гүтгэлэг гэдгийг мэдэгдсэн юм.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж