Их Британи ЕХ-ноос яаран гарахгүй

Хуучирсан мэдээ: 2016.06.27-нд нийтлэгдсэн

Их Британи ЕХ-ноос яаран гарахгүй

Фото: Matt Dunham / AP

Европын орнуудын шахалтаар Европын холбооноос гарахгүй гэж Их Британийн Гадаад хэргийн сайд Филип Хэммонд мэдэгджээ.

“Манай Европын түншүүд үүнийг хурдан хийлгэхээр шахаж байна. Харин хэлэлцээрийг бид Лиссабоны гэрээний 50 дахь заалтад заасан цаг хугацаанд эхэлнэ” гэж Хэммонд хэлжээ.

Лиссабоны гэрээний 50 дахь заалтаар Европын холбооноос ямар ч гишүүн нь гарч болно. Гарах ажиллагааг эхлүүлэхийн тулд эхлээд тэр улсЕвропын холбоонд мэдэгдлээ өгөх ёстой. Холбооноос гарч байгаа оронтой хийсэн бүх гэрээ нь  гишүүнчлэлийг зогсоох шинэ гэрээ хүчин төгөлдөр болсон өдөр хүртэл хүчин төгөлдөр байх юм. Тэр шинэ яриа хэлэлцээр хийгдээгүй бол  гарах хүсэлтээ гаргасан өдрөөс хойш хоёр жилийн дараа тус орныг холбооны гишүүн гэж тооцохгүй болно.

Одоо Их Британийг ЕХ-ноос салгах явцыг хуульчид үргэлжлүүлнэ. Тэд хоёр талын хүлээсэн үүрэг хариуцлагыг бүх нөхцөлийг дүгнээд хэн нь хэндээ хичнээн хэмжээний төлбөр төлөхийг гаргах юм. Брекситийн төлөө санал өгсний дараа ойрын хоёр жилд  британичуудын амьдралд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй.

Бүх нийтийн санал асуулгын дүн зургадугаар сарын 24-нд гарсны дараа гарах өргөдлөө хурдан өгөхийг Европын холбоо Их Британиас шаардаж эхэлсэн юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж