АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама зургадугаар сарын 26нд “Баруун Виржиниад үерийн гамшиг боллоо” хэмээн мэдэгдэв. Гамшгийн улмаас нийт 24 хүн амь үрэгдсэн байна.
Мужийн үерт хамгийн их өртсөн гурван газарт Холбооны тусламжийн багийн нийт 500 хүнийг дайчилсан байна. Оршин суугчдыг түр хоргодох байранд шилжүүлэн тусламж үзүүлж байгаа бөгөөд засварын ажлыг нэн даруй эхлүүлнэ гэв.
Үерт 30,000 гаруй айл өрх, албан газрын барилга өртөж цахилгаангүй болжээ. Өнгөрсөн Пүрэв гаригаас эхлэн орсон ширүүн бороо нь цаг өнгөрөх тусам ширүүн урсгал бүхий гол мөрний түвшинд хүрчээ.
АНУ-ын үндэсний цаг агаарын газраас баруун Виржиниа мужид жилийн турш ордог бороотой адилтгахуйц хэмжээний бороо нэг өдрийн дотор орлоо хэмээн мэдэгдэв.
Г.АНУДАРЬ
ЭХ СУРВАЛЖ: BBC