Ням гариг бүрийн үдэш “Боловсрол суваг” телевизийн дэлгэцнээ гарч буй “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн ээлжит ялагчаар жүжигчин Н.Мөнхсоёл тодорлоо. Тэрээр уг шоуны найм дахь дугаарын ялагч бөгөөд “Frozen” хүүхэлдэйн киноны гол дүр Эльсаг тун чадварлаг дууриасан юм. Өнгөрсөн Ням гаригийн дугаарын ялагч тодрох мөч үнэхээр “халуун” байлаа. Учир нь, өмнө ялагч болж байгаагүй авьяаслаг дуучин Э.Энхзол, жүжигчин Н.Мөнхсоёл нарын хэн нь ялагч болох нь үзэгчдийн сонирхлыг ихэд татаж байв. Э.Энхзол дуучин Т.Ариунааг тун чадварлаг дууриаж, хоёр шүүгчээс 12 оноог авч нийт 34 оноогоор тэргүүлсэн ч түүний дараагаар жагсаж байсан жүжигчин Н.Мөнхсоёл оролцогчдын оноогоор тэргүүлж, 47 оноогоор ялагч болсон юм. Энэ удаагийн шоуны зочин шүүгчээр продюссер Б.Ангирмаа оролцож, шүүлээ. Дараагийн долоо хоногийн ням гарагт “Яг түүн шиг” шоуны хагас хагас финаль болох бөгөөд шууд нэвтрүүлгийн үеэр хоёр оролцогчийг хасах гэнэ.
Шоуны оролцогчид дараах дүрд хувирсан.