УИХ-ЫН 71-Р ТОЙРГИЙН СОНГОГЧИД ТӨРИЙН БОДЛОГЫГ ЗӨВ ЗАМ РУУ ЧИГЛҮҮЛЭХ
МЭРГЭЖЛИЙН ЭДИЙН ЗАСАГЧ ХҮНИЙГ ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛЖ БАЙНА
УИХ-ын ээлжит сонгууль эхлэхэд 3 хоног үлдээд байгаа энэ үед Сонгинохайрхан дүүргийн 71-р тойрогт нэр дэвшигч доктор, профессор, гавъяат эдийн засагч Намжаагийн Дашзэвэг иргэд сонгогчидтойгоо уулзаж, санал бодлоо хуваалцаж байна.
УИХ-ын сонгуулийн 71-р тойргийн сонгогчдын хувьд өөрсдийн сонголтоо аль хэдийн хийсэн гэж иргэд ярьж байлаа.
Иргэдийн хувьд төрийн бодлогыг зөв зам руу чиглүүлэх эдийн засагч мэргэжилтэй, эх оронч, ард түмний эрх ашгийн төлөө зүтгэж, тэмцэж чадах, иргэдтэйгээ хамтарч ажилладаг, луйвар хийдэггүй, шударга ёсны төлөө тэмцэгч хүнийг УИХ-д гарах ёстой гэж үзэж байгаа юм. Харин энэ шинжийг агуулсан хүн бол яахын аргагүй доктор, профессор, гавъяат эдийн засагч Намжаагийн Дашзэвэг юм гэдгийг 71-р тойргийн сонгогч олон онцолж байна.
Учир нь “ӨВЧТЭЙ ХҮНИЙГ ЭМЧ ЭМЧИЛДЭГ ШИГ ЭДИЙН ЗАСАГ ИНГЭЖ ХУВХАЙРСАН ҮЕД ТУРШЛАГАТАЙ, МЭДЛЭГТЭЙ ДОКТОР, ПРОФЕССОР, ГАВЪЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ НАМЖААГИЙН ДАШЗЭВЭГ ШИГ ХҮН Л УИХ-Д ГАРАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА” гэж иргэд хэлж байсан юм.
УИХ-ын сонгуулийн 71-р тойргийн Сонгинохайрхан дүүргийн 30, 31-р хорооны иргэдийн хувьд тулгамдаж байгаа гол асуудлуудын нэг нь гэр хорооллыг орон сууцжуулах боломж, мөн ипотекийн зээлийн хүүг багасгах боломж, ажлын байр хомс байгаа явдал байлаа. Харин эдгээр асуудлын талаар доктор, профессор, гавъяат эдийн засагч Намжаагийн Дашзэвэг сонгогч олонд эдийн засагч хүний хувьд, ТУСГААР ТОГТНОЛ, ЭВ НЭГДЭЛ ЭВСЛИЙН мөрийн хөтөлбөрийн хүрээнд хэрхэн шийдвэрлэх боломж байгааг сонгогч олондоо сонордуулж байлаа.
УИХ-ын сонгуулийн 71-р тойрогт Сонгинохайрхан дүүргийн 12, 13, 14, 15, 16, 17-р хороо буюу 1-р хорооллын ӨНӨР байшин хороолол, 30, 31-р хороо буюу 1-р хорооллын арын гэр хорооллын иргэд харъяалагдаж байгаа юм.
Энэ өдрүүдэд 2016 оны УИХ-ын сонгуулийн 71-р тойрогт ТУСГААР ТОГТНОЛ, ЭВ НЭГДЭЛ ЭВСЛЭЭС нэр дэвшигч доктор, профессор, гавъяат эдийн засагч Намжаагийн Дашзэвэг Сонгинохайрхан дүүргийн 12, 13, 14, 15, 16, 17, 30, 31-р хорооны иргэд, сонгогч, дэмжигчидтэйгээ уулзаж, ТУСГААР ТОГТНОЛ, ЭВ НЭГДЭЛ ЭВСЛИЙН мөрийн хөтөлбөрийг иргэд, сонгогч, дэмжигчиддээ хүргэж байна. Сонгуулийн сурталчилгааны үйл явц маргааш орой буюу 28-ны 00.00 цаг хүртэл үргэлжлэнэ.
ЭХ СУРВАЛЖ: Нэр дэвшигч Н.Дашзэвэгийн сонгуулийн штаб