999 хуурч багачуудад 10 сая төгрөг хандивлалаа

Хуучирсан мэдээ: 2011.07.07-нд нийтлэгдсэн

999 хуурч багачуудад 10 сая төгрөг хандивлалаа

Сүхбаатарын талбайд хуур татсан 999 хүүхдэд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хувиасаа 10 сая төгрөг хандивлажээ. Нийтдээ Завхан нутгаас 1200 хүүхэд ирсэн бөгөөд 999 нь Сүхбаатарын талбайд хуураа эгшиглүүлсэн юм.

Нийслэл хотноо Мягмар гаригт эхэлсэн Завхан нутгийн соёлын өдрүүдийн арга хэмжээнд эдгээр хүүхэд оролцсон юм. Завхан аймгийн Соёлын өдрүүд 14 жил дараа нийслэлд болж байгаа юм.

Хуурч хүүхдүүд долдугаар сарын 11-нд Төв цэнгэлдэхэд Монголын анхны төрт улс Хүннү гүрэн үүсэн байгуулагдсаны 2220 жил тусгаар тогтнолоо сэргээсний 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн үндэсний баяр наадмын нээлтэд хуурын татлага өргөнө.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж