Монголын орчин үеийн амьд хөгжмийг хөгжүүлж, шинэ залуу хамтлаг дуучдыг дэмжих зорилготой тус наадамд энэ жил “The Colors”, “Logos”, “Fata Morgana”, “No-Vo”, “The Compass”, “Dream land”, “Recon” гэх долоон шинэ хамтлаг “Playtime-2011” наадамд өнгө нэмэх нь ээ.
Ерөнхий зохион байгуулагч “Hi-Fi records”, “Лемон” продакшн, “Sound of Mongolia”, Монгол шилтгээн хамтран ажиллаж байна. Наадмын үеэр уламжлал ёсоор майхан болон, шар айрагны хотхон барьж, галын наадам болно. Мөн “Play time-2011” зах ажиллах юм байна. Тус наадмыг зохион байгуулагчид үзэгчдэдээ амьд хөгжмийн баярыг барууны томоохон наадмуудын жишгээр хийх гэж байгаа учир хүн бүр сэтгэл хангалуун байж хоёр өдрийг өөрийн дуртай хамтлаг дуучдынхаа тоглолтыг үзэж цагаа зугаатай өнгөрүүлэх болно гэдэгт итгэлтэй байна гэв. Тиймээс “Play time-2011” наадмын үзэгчдийг майхнаа авч очин хонож, соёлтой боловсон үйлчлүүлэхийг уриаллаа.