Хуульч, өмгөөлөгч Ц.Оргил мэдээлэл хийв

Хуучирсан мэдээ: 2016.06.26-нд нийтлэгдсэн

Хуульч, өмгөөлөгч Ц.Оргил мэдээлэл хийв

Хуульч, өмгөөлөгч Ц.Оргил өнөөдөр Сонгуулийн хуулийн зөрчилтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Миний үйлчлүүлэгч Н, Х, Э, Н, Т гэсэн таван иргэн сонгуулийн зөрчилтэй холбоотой мэдээлэл хийхийг хүссэн юм. УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрог буюу Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны орчимд УИХ-д нэр дэвшиж буй, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын шадар туслах сонгогч нарт мөнгө тараасан байна. Надад хандсан таван иргэн тус бүрт 100 мянган төгрөг тараасан бичлэг байгаа. Энэ нь сонгуулийн тухай хуулийн 70-1 дүгээр зүйлд хамаарч буй “Мөнгө, эд зүйл тараахыг хориглоно” гэснийг зөрчиж байна. Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Шалгаад шүүх рүү шилжүүлж байгаа байх. Яг энэ асуудал хэзээ болсон, ямар утгатай гэдгийг цагдаагийн байгууллага зөрчлийн шатанд шалгасан. Хэзээ болсныг нь би сайн мэдэхгүй. Сонгуулийн тухай хуулийг ингээд зөрчих нь хэвийн үзэгдэл болжээ. Тиймээс энэ зөрчлүүдийг улс оронд сөргөөр нөлөөлж буй талаас нь авч үзээд шударгаар шийдвэрлэх шаардлагатай. Тиймээс та бүгд тодорхой мэдээллийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс авах байх гэж бодож байна.

Өнөөдөр улс орон даяар сонгуулийн ажил үргэлжилж байгаа. Энэ үед хууль бус үйлдэл их гарч байна. Миний бие, дээрх таван иргэн хэн нэгний талд бус, зөвхөн Сонгуулийн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг л хүсч байна" гэлээ. 

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж