Малайзын нэгэн цэцэрлэгийн 30-аад хүүхдийг багш нартай нь хамт барьцаалсан тухай тус улсын цагдаа нар мэдээлжээ. Хэрэг гарсан Малайзын өмнөд Жохор мужийн цагдаа нар барьцаалагдсан цэцэрлэгийг бүсэлсэн бөгөөд барьцаалагч этгээдтэй тохиролцоо хийхээр оролдож байгаа гэнэ. Гэмт этгээд ямар шалтгаанаар хүүхдүүдийг барьцаалсан болон зэвсэгтэй эсэх нь тодорхойгүй байгаа ч гэрчүүд тэр этгээдийг гартаа хутгатай байхыг харжээ. Малайзын “Star” сонинд мэдээлснээр барьцаалагч этгээд тохиролцооны хүнээс буу өгөхийг шаардаж, биелүүлэхгүй бол хүүхдүүдийг хөнөөнө гэж сүрдүүлээд байгаа гэнэ.
Н.Энх