Насжилт нь дууссан 170 микро автобусыг ирэх наймдугаар сараас үйлчилгээнээс халах тухай нийслэлийн Тээврийн газраас мэдээлсэн. Харин үүнийг дагаад микро автобусыг орлох тээврийн хэрэгслийг хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал хариултгүй байсан юм.
Тэгвэл Нийслэлийн Тээврийн газартай хамтран ажилладаг Бага багтаамжийн үйлчилээ эрхэлдэг тээврийн хэрэгслийн холбооныхон эхний ээлжинд БНХАУ-д үйлдвэрлэсэн 10 автобусыг оруулж иржээ. Эхний ээлжинд микро автобусаар үйлчилдэг байсан алслагдмал хороолол руу тэдгээр автобусаар үйлчлэх юм байна. Ингээд ээлж дараалан микро автобусыг орлуулах дунд оврын автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр ярилцжээ.
Насжилт нь дууссан 170 микро автобусыг ирэх наймдугаар сараас үйлчилгээнээс халах бөгөөд нийслэлийн хэмжээнд 270 микро автобус гэрээтэйгээр үйлчилгээ явуулдаг гэсэн тоо байна. Эдгээрээс насжилт нь дуусгавар болж буй микрог өнгөрөгч тавдугаар сард халах байсан ч орлох унаагүйгээс хугацааг ийн хойшлуулсан юм.
Б.ЗАЯА