“Bulgari” фирм шинэ сүрчигний рекламанд жүжигчин Рэчел Вейзийг тоглуулсан нь алдаагүй бололтой. Ирэх наймдугаар сараас эхлэн худалдаанд гарах ”Jasmin Noir” нэртэй шинэ сүрчигний рекламны зурагт хуудас Лос Анжелесын гудамжнаа тавигдсан байна. Зар сурталчилгаанд тансаг брэндийн нэг эмблем болсон арсланг оруулсан нь үйлчлүүлэгчдэд маш хүчтэй сэтгэгдэл төрүүлнэ гэж рекламны менежерүүд үзэж байгаа гэнэ. Сүрчигний зар сурталчилгааны гэрэл зургийг “Gucci”-гийн нэртэй гэрэл зурагчид авсан ажээ. Холливуудын жүжигчид Жулиан Мур, Кирстен Данст нар өмнө нь “Bulgari” –ийн зар сурталчилгааны нүүр царай болж байсан гэнэ. “Мумми” киноны од зар сурталчилгаанд тоглож буй нь анхны удаа биш бөгөөд 2006 онд тэрбээр “Burberry”-ийн Лондон дахь төлөөлөгчөөр сонгогдож байв. Итали гаралтай жүжигчин Рэчел Вэйз “Жеймс Бонд”-ын од Даниэл Грегтэй хэдхэн долоо хоногийн гэрлэсэн билээ. Хос хоёр “Dream House” нэртэй триллер кинонд хамтран тоглосон. Киноны нээлт ирэх наймдугаар сард болох гэнэ.
Н.Энх