Ч.Сайханбилэгийг Сонгуулийн хууль зөрчсөн гэв

Хуучирсан мэдээ: 2016.06.26-нд нийтлэгдсэн

Ч.Сайханбилэгийг Сонгуулийн хууль зөрчсөн гэв

Сонгуулийн  тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.12-т “… нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал хурааж дуустал сонгуулийн сурталчилгааны бус бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагад орохыг хориглох бөгөөд сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хийгдсэн аливаа нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагыг нэвтрүүлэх, нийтлэхийг мөн хориглоно” гэж хуульчилсан.

Гэтэл  УИХ-ын сонгуулийн 52  дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Чимэдийн Сайханбилэг 2016 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 21:00 цагаас МҮОНТ-ийн “Өнөөдрийн сэдэв” нэвтрүүлэгт оролцож, Сонгуулийн тухай хуулийн дээрхи заалтыг зөрчсөн үйлдэл гаргалаа. 

Т.УЛААН

ЭХ СУРВАЛЖ: МАН-ын Сонгуулийн штабаас ирүүлэв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж