Өнөөдөр наадмын өмнөх сорилго барилдаантай

Хуучирсан мэдээ: 2016.06.26-нд нийтлэгдсэн

Өнөөдөр наадмын өмнөх сорилго барилдаантай

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба үүсэн байгуулагдсаны ойд зориулсан "Наадмын сорилго барилдаан" өнөөдөр 14.00 цагаас болно. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглох юм.


Бөхчүүдийн хувьд баяр наадмын бэлтгэлд гарч жигдэрсэн байгаа. Харзтайн амралтад Увс аймгийн "Увснуур", Баян-Өлгий аймгийн "Бес богда бүргэд" дэвжээнийхэн айлссан бол Сэлэнгэ аймгийн "Таван-Хан" дэвжээнийхэн мөн Харзтайг зорих сурагтай байна. 

Говь-Алтай аймгийн "Хантайшир" дэвжээнийхэн сүүлийн жилүүдэд тогтмол гарч буй Цонжин болдогийн ойролцоох "Гео-Мандал" амралтын баазад гарч эхэлжээ. Өвөрхангай аймгийн "Их Монголын хүчтэн" дэвжээнийхэн Түргэний гол буюу Бугын САА-д бэлтгэлээ эхлүүлжээ. Энд мөн "Хилчин" спорт хорооныхон жил бүр гардаг уламжлалтай. 

Булган аймгийн "Булганхангайн хүчтэнүүд", Архангай аймгийн "Бөхбилэгт" дэвжээнийхэн Дуган хадандаа бэлтгэлээ базааж байна. Харин Сүхбаатар аймгийн "Жавхлант" дэвжээний бөхчүүд Төв аймгийн нутагт байрлах "Хайрын бэлэг" амралтын газарт энэ жилийн баяр наадмын бэлтгэлээ жигдрүүлэхээр очжээ. 

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж