“Амьжиргааны хангалуун түвшинтэй, нийгмийн халамж, хамгаалал бүрдсэн… нийгэм байгуулна…”
Тусгаар Тогтнол Эв Нэгдэл Эвслийн мөрийн хөтөлбөрөөс
Монгол улсад өнгөрсөн 26 жилд тэтгэврийн систем буруу замаар яваад мухардлаа. Тэтгэвэрийн шинэчлэлүүд үр дүнгүй боллоо. Тийм ч учраас Эдийн засагч Н.Дашзэвэг ойрын 8 жилд дундаж тэтгэврийг 500 ам доллар буюу 1 сая төгрөг хүргэх, тэтгэврийн санг үнэгүйдүүлэхгүй, үржүүлж арвижуулах арга замуудын загварыг боловсруулжээ.
Монгол улсын нэг шатлалтай тэтгэврийн тогтолцоо нь ахмадуудын амьжиргааны хэрэгцээг хангаж чадахгүй байна.
Эх орондоо хийх ёстой зүйлээ хийчихсэн ахмадуудын хувьд тэтгэвэрт гарсныхаа дараа амар жимэр суух биш, амьжиргаагаа залгуулахын тулд ажиллахаас өөр аргагүйд хүрдэг. Ажиллахгүй л бол тэтгэврийн хэд нь хүрэлцэхгүй, дараа сарынхыгаа хүлээж сууна. Зарим нь бүр хэдэн сар, жилээр нь урьдчилаад авчихсан нь ч бий.
Гэтэл дэлхийд хамгийн урт наслалттайд тооцогддог Японд гэхэд ахмадууд нь тэтгэвэрт гараад амьжиргаандаа санаа зовохгүй чөлөөт амьдралтай болдог байна. Тэд тэтгэвэрт гармагц дэлхийгээр аялж, загасчилж, фото зураг авч, шинэ ногоо тарьж, сайн дурын ажил хийж идэвхтэй амьдарч эхэлдэг. Ёстой л гавъяаныхаа амралтыг авч байгаа нь тэр. Дундаж тэтгэвэр нь 700 ам.доллар буюу 1 сая 400 мянган төгрөг байхад арга ч үгүй биз.
Монголд Япон шиг улсын ба хувийн гэсэн 2-3 давхрагатай тэтгэврийн шинэ системийг бий болгох хэрэгтэй байгаа юм. Тэтгэвэр амьдралд хүрэлцдэг байх нь хүний эрхийн нэг юм. Өмнөх оны үнийн өсөлтөөр суурь тэтгэврээ жил бүр нэмдэг болчихвол ахмадуудын амьжиргаа унахаа болино.
ЭХ СУРВАЛЖ: НЭР ДЭВШИГЧ Н.ДАШЗЭВЭГИЙН СОНГУУЛИЙН ШТАБ