”Оюутолгой, Тавантолгой зэрэг ордуудын байгалийн баялгийн ашгийг ард түмэн хүртэх ёстой”

Хуучирсан мэдээ: 2016.06.25-нд нийтлэгдсэн

”Оюутолгой, Тавантолгой зэрэг ордуудын байгалийн баялгийн ашгийг ард түмэн хүртэх ёстой”

ДОКТОР, ПРОФЕССОР, ГАВЪЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ НАМЖААГИЙН ДАШЗЭВЭГ: ОЮУТОЛГОЙ, ТАВАНТОЛГОЙ ЗЭРЭГ ОРДУУДЫН БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН АШГИЙГ АРД ТҮМЭН ХҮРТЭХ ЁСТОЙ

2016 оны УИХ-ын сонгуулийн 71-р тойрогт ТУСГААР ТОГТНОЛ, ЭВ НЭГДЭЛ ЭВСЛЭЭС нэр дэвшигч доктор, профессор, гавъяат эдийн засагч Намжаагийн Дашзэвэг энэ өдрүүдэд иргэд, сонгогчидтойгоо уулзалт зохион байгуулж, ТУСГААР ТОГТНОЛ, ЭВ НЭГДЭЛ ЭВСЛИЙН мөрийн хөтөлбөрийг иргэд, сонгогчиддоо хүргэж байна.

УИХ-ын сонгуулийн 71-р тойрогт Сонгинохайрхан дүүргийн 12, 13, 14, 15, 16, 17-р хороо буюу 1-р хорооллын ӨНӨР байшин хороолол, 30, 31-р хороо буюу 1-р хорооллын арын гэр хорооллын иргэд харъяалагдаж байгаа юм.

ТУСГААР ТОГТНОЛ, ЭВ НЭГДЭЛ ЭВСЛИЙН мөрийн хөтөлбөрт ОЮУТОЛГОЙ, ТАВАНТОЛГОЙ зэрэг манай орны томоохон ашигт малтмалын ордуудыг ашиглах гэрээг ард түмэнд ашигтай байхаар шийдвэрлүүлэхийн төлөө тэмцэж ажиллахаар,

  • Стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг төрийн өмчид бүхэлд нь хамааруулж, Оюутолгойн гэрээг шударгаар хянаж, өмнөх эрх баригчдын алдааг үндэсний эрх ашигт нийцүүлэн засахын төлөө ажиллана”,
  • Таван Толгойн ордыг ард түмний өмчид хэвээр үлдээж нийтийн өмчийн хувьцаат компанийн жишиг болгон хөгжүүлнэ” гэж тусгадсан байна.

Доктор, профессор, гавъяат эдийн засагч Намжаагийн Дашзэвэг:

Мөн ОЮУТОЛГОЙ, ТАВАНТОЛГОЙ зэрэг манай орны томоохон ашигт малтмалын ордуудын байгалийн баялгийн ашгийг ард түмэн хүртэх ёстой гэж манай эвсэл мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа.

Миний бие Оюутолгойн орд ашиглах гэрээг анх хийх гэж байх үеэс нь л ард түмэн, улс оронд ашигтай байхаар тэмцэж, 2005 онд ОЮУТОЛГОЙ 50:50 хөдөлгөөнийг өнүүлж, хэсэг нөхдийн хамт гэрээний анхны төслийг өөрчилж чадсан юм. Гэвч УИХ-ын гаднаас нь бид тэмцээд, Монгол улсад ашигтай байх бүрэн боломж, загварыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байна. Тийм учраас дотор нь, УИХ-д ороод үүний төлөө тэмцэх хэрэгтэй байна. Мөн Тавантолгойн орд ашиглах гэрээг одоо шинэ УИХ батлана. Үүнийг Монголын ард түмэнд ашигтай байхаар шийдвэрлэх ёстой.”

Доктор, профессор, гавъяат эдийн засагч Намжаагийн Дашзэвэгийн нэр дэвшиж байгаа УИХ-ын сонгуулийн 71-р тойрогт Сонгинохайрхан дүүргийн 12, 13, 14, 15, 16, 17-р хороо, 30, 31-р хорооны иргэд харъяалагдаж байгаа юм.

Уулзалтын үеэр иргэд, сонгогчид: “УИХ-д одоо эдийн засагч, хуульч гэх мэт мэргэжлийн хүмүүс л гарч улс орныг удирдах, хөгжүүлэх ёстой” гэж үзэж доктор, профессор, гавъяат эдийн засагч Намжаагийн Дашзэвэгийг дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа.

ЭХ СУРВАЛЖ: НЭР ДЭВШИГЧ Н.ДАШЗЭВЭГИЙН СОНГУУЛИЙН ШТАБ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж