Намын дарга нарыг халз мэтгэлцээнд урьжээ

Хуучирсан мэдээ: 2016.06.25-нд нийтлэгдсэн

Намын дарга нарыг халз мэтгэлцээнд урьжээ

Сонгууль дөхөж байгаатай холбогдуулан мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс МҮОНРТ-ын “Монголын мэдээ” суваг Ардчилсан нам, МАН, МАХН, ИЗНН-ын дарга нарыг халз мэтгэлцээнд оролцохыг урьжээ. Халз мэтгэлцээнийг зургаадугаар сарын 27-ны 21 цагаас МҮОНТ-ийн нэгдүгээр сувгаар шууд дамжуулах юм байна.

Тус нэвтрүүлэг нь 60 минутын хугацаатай бөгөөд нэвтрүүлгийн үндсэн сэдэв нь тухайн намаас Монгол орны ирээдүйн хөгжлийн талаарх үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийг олон нийтэд танилцуулахад чиглэгдэж байгаа аж.

Нэвтрүүлгийн ерөнхий журамд:

  • Асуултад хариулах дарааллыг нэвтрүүлгийн өмнө харилцан тохирно
  • Оролцогч тус бүр нэг асуултад хоёр минутад багтаасан тайлбар хийнэ
  • Оногдчон цагтаа бусад оролцогчид болон намыг үндэслэлгүй гутаан доромжлохгүй байх
  • Оногдсон цагтаа ярьж буй төлөөллийн үгийг нь таслахгүй байх
  • Үндсэн асуултад хариулж нэвтрүүлэг дуусах үед намын дарга бүрт дүгнэлт хэлэх нэг минутын хугацаа өгөхөөр төлөвлөжээ.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж