Д.Сарангэрэл: Ахмадаа ачилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих бодлого МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан

Хуучирсан мэдээ: 2016.06.25-нд нийтлэгдсэн

 Д.Сарангэрэл: Ахмадаа ачилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих бодлого МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан

УИХ-ын сонгуулийн 55-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Сарангэрэл ХУД-ийн 1-р хорооны иргэдтэй уулзлаа. Уулзалтын эхэнд нэр дэвшигч Д.Сарангэрэл МАН-ын мөрийн хөтөлбөрийн цөм нь “хүн” гэдгийг онцлоод иргэнээ дээдэлсэн, тэднийхээ амжиргаа, ажил хөдөлмөрийг тэтгэх бодлогууд тусгагдсаныг онцоллоо. Хан-Уул дүүргийн 1-р хорооны иргэд МАН-ын мөрийн хөтөлбөрт нийгмийн халамжийн чиглэлээр ямар бодлого тусгагдсан талаар тодруулсан. Тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал төрийн бодлогын гадна үргэлж орхигдож ирсэн. Эмэгтэй хүний хувьд энэ асуудалд онцгой анхаарч байгаа гэдэгт итгэлтэй байна гэлээ. Өнөөгийн мөрдөгдөж байгаа хуулиар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэнийг ажлын байраар хангана гэж заасан ч хэзээ ч амьдралд хэрэгжихгүй байгааг шүүмжиллээ. Хан-Уулын ахмадууд МАН- ын мөрийн хөтөлбөртэй судалж танилцсан. Тэтгэвэрийг шат дараалан нэмэгдүүлэх, ахмадаа ачлах, тэднийхээ мэдлэг боловсролыг улс орныхоо хөгжилд тусын авах “Зөвлөх” үйлчилгээг бий болгох зорилтууд иргэдийн, тэр тусмаа ахмадуудын дэмжлэгийг авч байгааг хэллээ. Хан-Уул дүүргийн 1-р хорооны иргэн С.Цог хэлэхдээ “Сүүлийн 4 жил“ тэтгэвэр олигтой нэмэгдээгүй. Гэтэл өргөн хэрэглээний бараа бүтээгдхүүний үнэ, долларын ханш нэмэгдэж, иргэдийн амьдралд мэдэгдэхүйц нөлөөлсөн гэдгийг ч хэллээ. Залуу насаа улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийн төлөө зориулсан азай буурлуудаа тэтгэвэрт гарлаа гээд үл тоомсорлон явах биш тэднийгээ мэдлэг боловсролыг улс орон хөгжлийн бодлогодоо ашиглах ёстойг хэлж байлаа. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Сэдбазар гуай ч Хан -Уул дүүргийн 1 -р хороонд амьдардаг. МАН- ын мөрийн хөтөлбөр иргэн рүүгээ, улс орныхоо хөгжил рүү чигэлсэн том хөтөлбөр болж чадсаныг ч хэлж, УИХ-ын сонгуулийн 55-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Сарангэрэлийн сонгуулийн ажилд амжилт хүслээ. Хан-Уул дүүргийн 1-р хорооны иргэдийн уулзалт өндөрлсөний дараа нэр дэвшигч Даваажанцангийн Сарангэрэл ХУД-ийн 3-р хороо "Хос өргөө" хотхоноор орж оршин суугчдын төлөөлтэй уулзаж тэдний санал сэтгэгдлийг сонслоо.

ЭХ СУРВАЛЖ: УИХЫН СОНГУУЛИЙН  55 ТОЙРОГТ МАН-ААС НЭР ДЭВШИГЧ Д.САРАНГЭРЭЛИЙН СОНГУУЛИЙН ШТАБ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж