Өнгөрсөн ням гарагт НӨАТ-ын урамшууллын сугалааны 12 дахь удаагийн тохирол явагдаж азтануудаа тодруулсан. Энэ удаагийн тохирлоос нийт 9246 хүн азтан болсон юм. Тодруулбал, 20 мянган төгрөгийн 8307, 100 мянган төгрөгийн 845, 500 мянган төгрөгийн 82 азтан тодорлоо. Мөн дөрвөн сая төгрөгийн 11 азтан, 20 сая төгрөгийн нэг азтан тодорч, эрхийн бичгээ аваад байна.
НӨАТ-ын хууль батлагдаж оны эхнээс хэрэгжиж эхэлснээс хойш урамшууллын сугалаанд нийт 44750 азтан тодорчээ.
Т.НОМИН