Э.Бат-Үүл, Т.Бадамжунайгийн хүргэн хоёрын хэн нь дийлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2016.06.25-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл, Т.Бадамжунайгийн хүргэн хоёрын хэн нь дийлэх вэ?

Нийслэлийн захирагч Э.Бат-Үүл баатар хотын гэр хорооллыг дэд бүтцийн сүлжээнд холбогдсон хувийн тохилог хаусууд болгох мөрөөдлийнхөө төлөө тэмцсээр яваа нэгэн. Өнгөрсөн 4 жилд нэлээд хэдэн томоохон гэр хороолол руу цэвэр ус, бохирын шугам сүлжээ татагдснаар тэдгээр гэр хорооллын хувьд хувийн тохилог байр гэдэг мөрөөдөл биш бодит байдал болоод байгаа.

Дээр нь энэ ажил зөвхөн Э.Бат-Үүлийн биш Ардчилсан намын гол бодлого болж “Сайн хашаа” хөтөлбөр хэмээх хөтөлбөр хэрэгжүүлэхээ зарласнаар хашаандаа иженерийн дэд бүтэц татахаар гэр хорооллын олон олон оршин суугч тэсэн ядан хүлээж байгаа юм. Гэтэл энэ ажилд гутланд орсон чулуу мэт нэгэн бэрхшээл саад бий болоод байгаа тухай хотын захиргааныхан болон арилжааны банк хавиар яригдах болов.

Тэрхүү саад нь Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Э.Анар гэх залуу гэнэ. Засгийн газраас баталсан хөтөлбөр ёсоор “Сайн хашаа” хөтөлбөрт нийслэлийн бүх дүүрэг, аймгийн төвүүдийн гэр хороолол, зуслангийн хашаа хамрагдана гэж баталсан байтал Э.Анар зарим гэр хорооллыг оруулахгүй хэмээн мэдэн будилж банкуудыг төөрөгдүүлэн иргэдийг бухимдуулж яваа юм байна. Тэр тусмаа хотын дарга Э.Бат-Үүлийн өөрийнх нь нэр дэвшиж байгаа Хан-Уул дүүрэгт “сайн хашаа” хөтөлбөр хэрэгжүүлэхгүй мэтээр Төрийн банкныхны ажлыг хийлгэхгүй байгаа нь даргынхаа эсрэг санаатай тэмцэж байна гэж үзэхээр байгаа юм.

Засгийн газар болон Хотын даргаасаа том толгойтой энэ залууг “Чоно” группийн Энхбатын хүү бөгөөд Нийслэлийн ерөнхий менежер, Хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунайгийн хүргэн гэдгээр нь улс төрийн хүрээнд мэддэг юм байна.

ЭХ СУРВАЛЖ: WWW.POLITIK.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж