Америкийн телевизийн реалити шоуны од Ким Кардашиан хуримнаасаа өмнө формдоо орохын тулд хувийн хоёр дасгалжуулагч багш хөлсөлсөн гэнэ.
Женнифер Лопез, Мадонна, Гвинет Пэлтроу нарын аэробекийн дасгалжуулагч байсан хүмүүсийг тэрбээр хөлсөлсөн байна. Ким Кардашиан хуримын даашинзандаа багтахын тулд ядаж зургаан кг хаяхаар хичээж байгаа ажээ. Түүний дасгалжуулагчид “Кимд галбираа алдалгүй турахын тулд жаахан дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай байгаа” гэж ярьсан байна. Ким Кардашиан өнгөрсөн тавдугаар сард сагсан бөмбөгийн тамирчин Кристэй сүй тавьж, хуримлахаар болсон юм. Хуримаа хийхээр тэсэн ядан хүлээж буй Ким “Космополитан” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Хэрэв хэн нэгэнтэй үлдсэн амьдралаа хамт өнгөрөөхөөр эргэлт буцалтгүй шийдсэн бол яагаад хүлээх ёстой гэж?” хэмээн ярьсан гэнэ.
Н.Энх