Хойд Солонгосын Пхеньяны шинжлэх ухаан, технологийн их сургуулийг цөмийн зэвсэг, пуужингийн хөтөлбөрийг боловсруулах судалгаа шинжилгээний ажилд дэмжлэг үзүүлсэндээ тайлбар хийхийг Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд шаардлаа.
Сайдын төлөөлөгч Чо Жүн Хуг “Хойд солонгосын цахим дайнд судлаач, эрдэмтдийг бэлтгэхэд тус сургууль чухал нөлөө үзүүлж байна” хэмээн Мягмар гарагт хэвлэлд өгсөн товч мэдээндээ дурьдсан юм.
Тус сургууль нь 2009 оны есдүгээр сард Өмнөд Солонгосын Хойд Азийн боловсрол соёл шинжлэх дэмжих сан, хойд солонгосын боловсролын яамтай хамтарч байгуулсан аж.
Энэ сарын эхээр Хятадын Дандонд Хойд Солонгосын тагнуулыг баривчилсан гэсэн Японы мэдээг үндэслэн төлөөлөгч Чо Жүн Хуг Өмнөд Солонгосын засгийн газар энэхүү мэдээллийн үнэн эсэхийг нотолхоор ажилллаж байна гэв.
Г.АНУДАРЬ
ЭХ СУРВАЛЖ: KBS WORLD