Хуучирсан мэдээ: 2011.07.07-нд нийтлэгдсэн

Ховд аймгийн ихэнх нутгаар сүүлийн арваад жил болоогүй зун болж байна. Ойрын хэдэн жил цэцэг ногоо ургаж үзэгдээгүй уул нурууд хүртэл цэцэг ногоогоор бүрхжээ. Зарим газарт хурга, ишиг харагдахгүй болтол ногоо ургасан байна. Хур тунадас ихтэй жил хад, чулуу нь хүртэл цэцэглэдэг юм байна гэж нутгийн малчид ярьж байна. Өдөр шөнөгүй бороо асгаж үхэр, адууны аргал, хомоолоор түлшнийхээ галыг залгуулдаг малчид гал алдахад хүрээд байна. Гэтэл хоёр хоногийн өмнө өндөр уулын бүсийн сумдын нутгаар цас оржээ. Мөнх цаст уулсын бэл өнгөртөл цас унасан байна. Ийнхүү улсын наадам ч болоогүй байтал халуун зун цастай золгосонд хүмүүс ихэд гайхаж байгаа аж.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж