С.Жаргалыг дэмжих 5 шалтгаан

Хуучирсан мэдээ: 2016.06.25-нд нийтлэгдсэн

С.Жаргалыг дэмжих 5 шалтгаан

  1. С.Жаргал олигархиудаас айдаггүй, тэдгээрийн гар хөл нь болоогүй, газар нутгаа зарахгүй-эх оронч хүн;
  2. С.Жаргал нэр цэвэр, үгээсээ буцах булгих, хуурч мэхлэхийг үхэвч үл хийх шударга, ёс суртахуунтай хүн;
  3. С.Жаргал бол хөдөлмөрч, бүтээх бий болгохын төлөө үргэлж бодож сэтгэж явдаг хүн
  4. С.Жаргал бол хүнд их тусархаг, бусдын зовлонг өөрийн биед эргэцүүлэх ухаан яс маханд нь шингэж итгэл үнэмшил болж төлөвшсөн хүн
  5. С.Жаргал бол бусдыг өргөн хүндэлж, хамтарч зүтгэхийг илүүд үзэж залхуурч, хойргошин зүгээр суухыг тэвчдэггүй хүн

Зураг: С.Жаргал Хэнтий аймгийн Засаг дарга байхдаа 450 лиценз цуцалж, олигархиудын гарт байсан аймгийнхаа газар нутгаа чөлөөлсөн. Тэдний мөнгөнд хууртаж, нутаг орноо зараагүй.

Улсын Их Хурлын Сонгуулийн 49-р тойрогт МАХН-аас нэр дэвшсэн, нэр цэвэр, шударга, эх оронч С.Жаргалын төлөө саналаа өгцгөөе! Гэрээ засаад, төрөө засах нас бие жагсаж, мэдлэг туршлага жигдэрсэн, нэр хугарахаар яс хугар гэдэг үгийг ажил амьдралаараа үлгэрлэн харуулж буй нь Сандуйн Жаргалыг дэмжих бас нэг шалтгаан мөн.

С.Жаргал өөрөө мэдэж боловсрохын төлөө уйгагүй зүтгэж, үр хүүхэд гэр бүлээ боловсролтой соёлтой болгосон нь бусдын сурч боловсрох, хөгжиж дэвжихэд үлгэр дууриалал болох хүн мөн. Тэрээр хийсэн ажилтай, хэлэх үгтэй, нэр бүтэн, нүүр бардам, залуу үедээ үлгэр жишээ болох цөөхөн улс төрчдийн нэг нь мөн.

УИХ-ын сонгуулийн 49-р тойргийн 1, 2, 3, 7, 21, 27-р хорооны сонгогчидтой уулзаж намын МАХН- ын мөрийн хөтөлбөрийг танилцуулж, ажил амьдралын тулгамдсан асуудалтай нь биечлэн танилцаж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцов.

МАХН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Эрүүл мэндийн хамгаалалт”-ын хөтөлбөрийг, 450 мянган айлыг орон сууцжуулах зорилт, оюутны сургалтын төлбөрийг төрөөс 100 хувь хариуцдаг болох “Төрийн тэтгэлэг”-т хөтөлбөрийг, Жаргалын Найман хот, Мянганы Төмөр зам зэрэг том том бүтээн байгуулалтыг сонгогч олон талархалтай хүлээн авч дэмжиж байна. Сонгогчидтой хийсэн уулзалт бүр дээр Монгол улсыг өртэй болгосон МАН-АН, төрөөс төрсөн тэрбумтан, газар нутгаа ашигт малтмалын лицензээр гадаадын эдийн засгийн алуурчдад найр тавин өгсөн олигархуудыг хурцаар шүүмжилж Улсын Их Хурлыг бүхэлд нь шинэчилж, Өөрчилсөн шиг өөрчилж, эрчимтэй хурдтай хөгжлийн төлөө сонголт хийхийг сонгогчиддоо уриаллаа.

-МАХН-ЫН СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ СОНГОГЧИД БҮРЭН ДҮҮРЭН ДЭМЖИЖ, УИХ-ЫН СОНГУУЛИЙН 49-Р ТОЙРОГТ НЭР ДЭВШИГЧ САНДУЙН ЖАРГАЛЫГ ДЭМЖИЖ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛСЭЭР БАЙНА-

Эх сурвалж: Нэр дэвшигч С.Жаргалын сонгуулийн штаб

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж