Эрчим хүчний сайд Д.Зоригт Баянзүрх дүүргийн 49 тойрогт АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн билээ. Тэрбээр тус тойрогт хамтдаа нэр дэвшсэн бусад намын өрсөлдөгч нартаа амжилт хүслээ.
АН-аас нэр дэвшигч Дашзэвэгийн Зоригт МАН, МАХН, Иргэний хөдөлгөөний нам, Тусгаар тогтнол эв нэгдлийн нам, бие даагч зэрэг өрсөлдөгч намынхаа нэр дэвшигчдийн сонгуулийн ухуулагчийн байраар орж, санал бодлоо солилцсон байна.
Өрсөлдөгч нартаа амжилт хүсч, сонгуульдаа шударгаар өрсөлдөхийг уриалсан тэрбээр улс төрийн соёлыг ийнхүү түгээлээ.
ЭХ СУРВАЛЖ: Нэр дэвшигч Д.Зоригтын сонгуулийн штаб