Ц.Элбэгдорж: Эдийн засгийн коридор шинэ орон зай бий болгож байна

Хуучирсан мэдээ: 2016.06.24-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж: Эдийн засгийн коридор шинэ орон зай бий болгож байна

Ц.Элбэгдорж: Эдийн засгийн коридор шинэ орон зай бий болгож байна

Узбекистаны нийслэл Ташкент хотноо болж байгаа Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр буюу 2016 оны зургадугаар сарын 24-ний өдөр болж байна.

Энэхүү хуралдаанд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Улаанбаатарын цагаар 17.00 цагт үг хэллээ. ШХАБ байгуулагдсаны 15 жилийн ойг тэмдэглэж байгаад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж юун түрүүн баяр хүргэлээ. Мөн Энэтхэг болон Пакистан улсад гишүүний статус олгох санамж бичигт гарын үсэг зурж байгаад мөн баяр хүргэлээ. Мөн ШХАБ өргөжин тэлж байгаа нь энэ байгууллагад шинэ эрч хүрч өгнө гэлээ.

Монгол Улс Евро-Азийг холбосон дамжин өнгөрөх тээврийн асар их боломжтой орон гэдгийг Ц.Элбэгдорж онцлоод зам тээврийн сүлжээ болон нефть, байгалийн хийн дамжуулалтын том төслүүдийг ШХАБ-ын хүрээнд хэрэгжүүлж болохыг Монголын тал санал болголоо.

“Өнгөрсөн 15 жилийн хугацаанд ШХАБ аюулгүй байдал, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбар зэрэгт олон талын хамтын ажиллагааг харуулсан байнгын ажиллагаатай бүс нутгийн байгууллага болж чадсан. Монгол Улс ШХАБ-ын ажиглагч улсын хувиар тус байгууллагын үйл ажиллагаанд тогтвортой оролцож ирсэнийг онцоллоо. Өнгөрсөн жил ОХУ-ын Уфа хотноо баталсан ШХАБ-ыг 2025 он хүртэл хөгжүүлэх стратегийн баримт бичигт ажиглагч орнуудтай хамтын ажиллагаагаа өрнүүлж, тэдгээрийг ШХАБ-ын хүрээнд хэрэгжиж буй төслүүдэд татан оролцуулах тухай тусгасныг Монгол улс сайшаан хүлээн авч байгаа” хэмээн Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэллээ.

Монгол Улс Евро-Азийг холбосон дамжин өнгөрөх тээврийн асар их боломжтой орон гэдгийг Ц.Элбэгдорж онцлоод зам тээврийн сүлжээ болон нефть, байгалийн хийн дамжуулалтын том төслүүдийг ШХАБ-ын хүрээнд хэрэгжүүлж болохыг Монголын тал санал болголоо. Мөн ШХАБ-ын хүрээнд өчигдөр буюу зургаадугаар сарын 23-ны өдөр болсон Монгол Улс болон БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн гурван талт уулзалтын үеэр гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах чухал баримт бичгийг баталсан. Энэхүү баримт бичиг нь бүс нутгийн хамтын ажиллагаанд шинэ орон зайг бий болгож байгаа Ц.Элбэгдорж онцлон тэмдэглэлээ.

Ирэх долоодугаар сарын 15-16-нд Монголын нийслэл Улаанбаатар хотноо АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт болох гэж байгааг дуулгаад Монгол Улс уулзалтын бэлтгэлийг ид хангаж байгаа гэлээ. Энэхүү уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг, тусалцаа үзүүлсэн ШХАБ-ын орнуудад талархал илэрхийлэхийн ялдамд энэхүү хуралд амжилттай оролцохыг урилаа.

Узбекистан, Ташкент хот  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж