Дэвид Камерон огцрохоо мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2016.06.24-нд нийтлэгдсэн

Дэвид Камерон огцрохоо мэдэгдлээ

Европын Холбоо /ЕХ/-ноос гарах шийдвэрийг үндэслэн Их Британийн ерөнхий сайд Дэвид Камерон огцрохоор болсон нь санал асуулгын дараах улс төрийн тодорхойгүй байдлыг бий болголоо.

Ерөнхий сайд Дэвид Камерон ЕХ-нд үлдэхийг ард иргэдэд уриалан, тус холбооноос гарах шийдвэр эдийн засагт сөргөөр нөлөөлөхийг анхааруулж байсан юм. Гэвч олон нийтийн санал асуулга Камероны эрх мэдлийг сулруулсан бөгөөд ЕХ-ны 28 орны гишүүнчлэлээс анх удаа гарч байгаа улс болоод байна.

Түүний анхааруулсан эдийн засгийн хямрал нь BBC-гээс санал асуулгын дүнг зарлахад паундын ханш дэлхийн зах зээлд дээр өмнө нь байгаагүй хэмжээнд унаснаар бодит байдал дээр биеллээ оллоо.

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: HUFFINGTON POST

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж