Хятадын интернет хэрэглэгчид хувийн мэдээллээ хакердуулснаас болж онлайн spam-д 91,5 тэрбум юаныг алджээ.
Хятадын Интернэт нийгэмлэгийн судалгаагаар өнгөрсөн жилийн долоодугаар сарын 1-ээс энэ жилийн эхний хагас хүртэл интернэт хэрэглэгч бүр дунджаар 133 юаныг хий хоосон зүйлд зарцуулсан гэсэн үг юм.
Интернэт хэрэглэгч бүр дунджаар 3,6 цагийг spam-тай дайтаж, хувийн мэдээллээ хулгайлагдахаас сэргийлэхэд зарцуулдаг аж. Тэд дунджаар 18,9 ширхэг junk mail, 20.6 ширхэг junk мессеж, 21,3 удаа spam утасны дуудлагыг 7 хоног тутамд хүлээж авдаг байна. Хамгийн их хэрэглэгчдийг залхаадаг нь spam утасны дуудлага юм.
Мөн тэдгээрийн 76 хувь нь банк, интернет компани, телевиз сурталчилгааны ”шагнал” гэсэн хуурамч нэрийн дор өөрийн вэбсайт руугаа нь нэвтрүүлдэг байна. Мөн цагдаа эсвэл нийгмийн халамж гэсэн нэрийг ашигласан хуурамч мэдээлэл ирдэг байна.
Холбогдох байгууллагаас хэрэглэгчдэд аливаа вэбсайтад мэдээлэл өгөхдөө хэт их хувийн мэдээлэл өгөх мөн тодорхой бус программ татахаас зайлсхийхийг зөвлөдөг байна.
Хятадын Интернэт сүлжээний мэдээллийн төвийн судалгаанаас харахад тус улсын онлайн хэрэглэгчдийн тоо 2015 оны сүүлээр 688 саяд хүрсэн. Энэ нь нийт хүн амын тэн хагас нь юм.
ЭХ СУРВАЛЖ:XINHUA
Г.АНУДАРЬ