
Монгол Улс ЮНЕСКО-д 1962 онд элссэн бөгөөд өнгөрсөн 49 жилийн хугацаанд ЮНЕСКО-гийн дөрвөн ерөнхий захирал манайд айлчилж байжээ.
Ерөнхий захирал хатагтай И.Боковагийн айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО-гийн хооронд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулна. Мөн эрхэм зочин нийслэлийн Сүхбаатар дүүрэгт орших “ЮНЕСКО-гийн гудамж” болон МҮОНРТ-ийн хоёрдугаар сувгийн нээлтийн арга хэмжээнд оролцох аж. Хатагтай Ирина Бокова Болгар улсын харьяат бөгөөд ЮНЕСКО-гийн ерөнхий захирлын албанд 2009 оны арваннэгдүгээр сард томилогдсон юм байна.