Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Гачууртын замд авто машин гэрлийн шон мөргөж, дотор нь хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлага өчигдөр Нийслэлийн Онцгой байдлын газарт ирж, аврах шуурхай салбарын албан хаагчид ажилласнаар машинд хавчуулагдсан хоёр иргэнийг гэмтэл бэртэлгүйгээр аварчээ.
“Toyota” загварын авто машинтай замын хашлага мөргөснөөс, 21, 20 настай хоёр иргэн авто машины төмөр хийцэнд хавчуулагдсан байсныг шуурхай аврах ажиллагаа зохион байгуулж амийг нь аварсан байна.
Г.ХОРОЛ