Газрын тосны ажилтнууд хууль зөрчжээ

Хуучирсан мэдээ: 2016.06.24-нд нийтлэгдсэн

Газрын тосны ажилтнууд хууль зөрчжээ

Газрын тосны газрын мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас шалгажээ.

Шалгалтаар, зургаан албан тушаалтан өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогод орсон их хэмжээний өөрчлөлтийг хуульд заасан хугацаанд мэдүүлээгүй, цалингийн орлогыг мэдүүлэхдээ үндсэн цалингаас шагналт цалингаа хасаж мэдүүлсэн, гэр бүлийн гишүүдийн хөрөнгө оруулсан компани, хувьцааг мэдүүлээгүй, хадгаламж, харилцах данс, картын данс, бэлэн мөнгөний үлдэгдэл, мөн хүүгийн орлогыг мэдүүлээгүй зэрэг зөрчил гаргасныг тогтоосон юм.

АТГ-аас Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнд албан бичиг хүргүүлснээр зөрчил гаргасан албан тушаалтнуудад Авлигын эсрэг хуульд заасан хариуцлагыг тооцуулсан байна.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж