Э.Эрдэнэжамъян: Бичлэгийг хууль хяналтын байгууллагад өгнө

Хуучирсан мэдээ: 2016.06.24-нд нийтлэгдсэн

Э.Эрдэнэжамъян: Бичлэгийг хууль хяналтын байгууллагад өгнө

МАХН-ын сонгуулийн штабаас МАН-ын удирдлагуудтай холбоотой баримт дэлгэлээ. МАХН-ын Сонгуулийн штабын ерөнхий менежер Э.Эрдэнэжамъян "Хэвлэлийн хүрээлэн"-гийн мэдээллийн төвд өнөөдөр 11.00 цагаас мэдээлэл хийж, аудио бичлэгийг хэвлэлийнхэнд сонсгосон юм.

МАХН-ын Сонгуулийн штабын ерөнхий менежер Э.Эрдэнэжамъян “Би энэ бичлэгийг хууль, хяналтын байгууллагад өгнө. Авлигатай тэмцэх газарт ч өгч шалгуулна. Бүх яам, агентлагийн бүтцийг мөнгөөр үнэлж байна. Тиймээс бид олон нийтэд тараах ёстой гэж үзэж байгаа" гэсэн юм.

Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

Б.АМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж