Н.Дашзэвэг эвслийн мөрийн хөтөлбөрийг танилцуулж байна

Хуучирсан мэдээ: 2016.06.24-нд нийтлэгдсэн

Н.Дашзэвэг эвслийн мөрийн хөтөлбөрийг танилцуулж байна

2016 оны УИХ-ын сонгуулийн 71-р тойрогт Тусгаар Тогтнол, Эв Нэгдэл Эвслээс нэр дэвшигч доктор, профессор, гавъяат эдийн засагч Намжаагийн Дашзэвэг энэ өдрүүдэд иргэд, сонгогчидтойгоо уулзалт зохион байгуулж, ТУСГААР ТОГТНОЛ, ЭВ НЭГДЭЛ ЭВСЛИЙН мөрийн хөтөлбөрийг иргэд, сонгогчиддоо танилцуулж байна.

УИХ-ын сонгуулийн 71-р тойрогт Сонгинохайрхан дүүргийн 12, 13, 14, 15, 16, 17-р хороо буюу 1-р хорооллын ӨНӨР байшин хороолол, 30, 31-р хороо буюу 1-р хорооллын арын гэр хорооллын иргэд харъяалагдаж байгаа юм.

Уулзалтын үеэр Сонгинохайрхан дүүргийн 16-р хорооны иргэд, сонгогчид: “- …Эдийн засагч хүний хувьд Монгол орныг цаашдаа яаж хөгжүүлэх арга зам байна вэ? Ард түмний амьдрал өдрөөс өдөрт дордож байна. Тийм учраас одоо бид яаж амьдрах ёстой вэ?” гэсэн асуултанд нэр дэвшигч гавъяат эдийн засагч Н.Дашзэвэг: “- ТУСГААР ТОГТНОЛ, ЭВ НЭГДЭЛ ЭВСЛИЙН мөрийн хөтөлбөрт тусгагдсан: “…Үндэсний Хөгжлийн шинэ бодлого боловсруулах…нөхцөл, шаардлага нь энэ юм” хэмээн тайлбарлалаа.

Нэр дэвшигч гавъяат эдийн засагч Н.Дашзэвэг:

Эдийн засгийн 3 үе шат байдаг. Үүнд:

1.   Түүхий эдийн шат

2.   Үр ашгийн шат

3.   Инновацийн шат.

Манай эдийн засаг яг одоо Түүхий эдийн шатанд байгаа. Тийм болохоор бид эдийн засгаа дараагийн дэд шат руу, Үр ашгийн шат руу шилжүүлэх хэрэгтэй байна. Маш яаралтай эдийн засгийнхаа бүтцийг өөрчлөөд бүх түүхий эдээ боловсруулаад, бүх хүнээ ажлын байртай болгоод өндөр цалинтай, өндөр бүтээмжтэй ажлын байранд орчих юм бол Үр ашгийн шатанд шилжсэн гэсэн үг.

Үр ашгийн шатанд бид өндөр технологи руу орох ёстой. Өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд, …өндөр технологиор түүхий эдээ боловсруулна…” гэж манай эвслийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан байгаа.

Үүний дараагийн 10 жилд бид Инновацийн шат руу гарах боломжтой. Инновацийн шат гэж хөгжингүй орны эдийн засгийн үе шат. Энэ шатанд бид 2030 он гэхэд 1 хүнд оногдох ДНБ 18000 ам.доллар болгож болох юм байна гэсэн тооцоотой байгаа. Манай УИХ-аас бас гаргасан нь 17500 ам.доллар болгоно гэсэн байгаа. Бид нартай тооцоогоор ойролцоо байгаа юм.

Энэ үед эдийн засгийн онцлог бол эдийн засгийн өсөлтийн үр ашгийг хүчин зүйлсээр хангана гэж байгаа. Мөн манай экспортонд Hitech буюу өндөр технологийн бүтээгдэхүүн 20 орчим хувийг эзэлдэг болно гэсэн тооцоотой.

Тэгэхээр дээр хэлснээр одоо бид Үр ашгийн шат руу л гарах ёстой. Тэгэхийн тулд бид түүхий эдээ бүрэн боловсруулна. Хамгийн энгийнээр хэлбэл энэ нь ӨНДӨР БҮТЭЭМЖ – ӨНДӨР ЦАЛИН гэсэн үг юм.

Уулзалтын үеэр иргэд, сонгогчид доктор, профессор, гавъяат эдийн засагч Намжаагийн Дашзэвэгийг “- УИХ-д орох ёстой хүн. Одоо улс орны жолоог эдийн засагчид л авч явж чадна. УИХ-д Мэргэжлийн хүмүүсийг нь оруулах цаг нь болсон” хэмээн дэмжиж байлаа.

Эх сурвалж: Нэр дэвшигч Н.Дашзэвэгийн сонгуулийн штаб

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж