
Дуучин бүсгүй гуравдахь цомгоо 2008 онд гаргаж байсан ба “I Am…Sasha Fierce” нэртэй сингл цомог нь худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 482,000 ширхэг борлогдож мөн л Биллбоардын жагсаалтыг тэргүүлж байсан юм. Харин хоёр дахь “B’Day” нэртэй цомог нь 2006 онд худалдаанд гарч, эхний долоо хоногтоо 541,000 хувь, анхны “Dangerously in Love” нэртэй цомог нь эхний долоо хоногтоо 317,000 хувь борлогдсон зэрэг амжилтуудыг тус тус тогтоож байжээ.
Б.Энх