Газрын мөнгө төсөвт ороогүй шалтгааныг тайлбарлаж чадахгүй байна

Хуучирсан мэдээ: 2016.06.24-нд нийтлэгдсэн

Газрын мөнгө төсөвт ороогүй шалтгааныг тайлбарлаж чадахгүй байна

Хотын дарга Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга нар хотын газрыг хууль бусаар олгосон талаарх хөдлөшгүй баримт нотолгоотой мэдээллийг дэлгэсэн нь өнөөдрийг хүртэл иргэдийн дунд ам дамжин яригдсан хэвээр байна. Олон хүний мэдээгүй байсан уг мэдээлэлд багтсан, гарын үсгээр олгогдсон газрын үнэ нийт 26.9 их наяд. Энэ мөнгө хэрэв нийслэлийн төсөвт орсон бол асар их зүйлийг бүтээн босгож болох байсан. Харамсалтай нь, энэ мөнгө цаасан дээрх тооцоо төдий болоод өнгөрч байна.

Газрын хууль бус олголттой холбоотой энэхүү асуудалд одоогийн байдлаар таван хүний нэр холбогдоод байгаа. Тэд бол 2012 оноос өмнө нийслэлийг удирдаж байсан хүмүүс болох хотын дарга асан М.Энхболд, Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр, Т.Билэгт нар юм. Мөн тэднийг дарга байх үед газар олголтын асуудлыг нь хариуцан ажиллаж байсан Ц.Сандуй нартай холбоотой баримтыг өнөөдөр ч хууль бус газар олголтоос болж эрх ашиг нь хохирсон иргэдийн дэлгэсэн үзэсгэлэнгээс бэлээхэн харж болохоор байна. 

Зарим нь Ц.Сандуйд асуулга тавьж, мэдэгдэл хүртэл хүргүүлсэн. Тэрээр ард түмний асуусан асуултад албан ёсны хариулт хэлээгүй ч өөрийг нь болон дарга нарыг нь илт гүтгэсэн мэтээр ухуулга яриа хийсээр явна. Түүгээр барахгүй МАН-ын нарийн бичгийн дарга, НИТХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Амарбаясгалан дээрх асуудлаар мэдээлэл хийхдээ Дэлхийн банкны гаргасан судалгааг эрс үгүйсгэж, Дэлхийн банк захиалгаар ажилласан хэмээн хэний ч санаанд багтамгүй зүйлийг ярьсан. 

Мөн тэрээр Дэлхийн банкны тогтоосон 26.9 их наядыг үгүйсгээд, газрын үнэлгээг тухайн үеийнх нь ханшаар тооцоогүй гэсэн юм. 

Гэхдээ их, бага аль нь ч бай ямар нэгэн байдлаар газар олгогдсон л бол нийслэлийн төсөвт мөнгө нь орох л ёстой. Харамсалтай нь яагаад нэг ч төгрөг төсөвт ороогүй талаараа тайлбарлаж чадахгүй л мунгинаж явна даа тэд. Үүнийгээ далдлахын тулд хаа байгаа Дэлхийн банк, учир утгагүй гүтгэлэг гэсэн шал өөр зүйл ярьж иргэдийн анхаарлыг татах гэж оролдож байгаа нь өрөвдөлтэй. Дэлхийн банк Э.Бат-Үүлийн захиалгаар ажиллана ч гэж юу байхав дээ.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН АРДЧИЛСАН НАМЫН СОНГУУЛИЙН ШТАБ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж