УИХ-ын хаврын чуулганыг зургаадугаар сарын 23-нд үргэлжлүүлэн хуралдуулах захирамжийг УИХ-ын дарга З.Энхболд сарын өмнө гаргасан.
Захирамжийн дагуу өчигдрөөс УИХ-ын ажил байнгын хороод хуралдсанаар үргэлжилж, өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаан 09.00 цагт эхлэх ёстой байсан ч одоог болтол тодорхойгүй байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн юм.
06 дугаар сарын 24-ний Баасан гарагт 09.00 цагаас:
- Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Тахарын албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тахарын албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Мал, амьтны эрүүл мэндийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
Г.ХОРОЛ