Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа. 18-аас дээш насны иргэд хувьцааныхаа 30 хувийг борлуулах эрх энэ сарын 13-аас нээгдсэн. Хувьцааныхаа 30 хувийг худалдах эрхтэй 1 сая 650 мянган иргэн бий. Тэдний 1 сая 200 мянга нь хувьцааныхаа 30 хувийг худалдах хүсэлтийг арилжааны банкинд гаргажээ.
Энэ сарын 13-нд хүсэлтээ гаргасан иргэдийн эхний ээлжийн 100 мянган төгрөг өнгөрсөн даваа гаригаас орж эхэлсэн. Харин 14-ний өдөр бүртгүүлсэн иргэдийнх мягмар гаригт гэх мэтээр бүртгүүлснээс 7 хоногийн зайтай орж байгаа. Өнөөдрийн байдлаар 960 мянган иргэн хувьцааныхаа эхний мөнгийг авчээ. Энэ бол “Эрдэнэс Таван толгой”-н хувьцаа амьгүй, эргэлтэд орох боломжгүй гэдэг зарим улс төрийн намын мэдээлэл үндэслэлгүй болохыг харуулж байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: АРДЧИЛСАН НАМЫН СОНГУУЛИЙН ШТАБ