Хүй долоон худагт цахилгаан автобус үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2016.06.24-нд нийтлэгдсэн

Хүй долоон худагт цахилгаан автобус үйлчилнэ

Үндэсний их баяр наадам хэдхэн хоногийн дараа болно. Эл баярын бэлтгэлийг хангах ажил хуваарийн дагуу үргэлжилж байгаа аж. Монгол Улсын Шадар сайд, Баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга Ц.Оюунбаатарын хэлж байгаагаар үндэсний их баяр наадмын өдрүүдэд Хүй долоон худагт Монголд үйлдвэрлэсэн 30 ширхэг цахилгаан автобус иргэдэд үйлчлэх юм байна. Өнгөрсөн жилийн үндэсний их баяр наадмаар 15 ширхэг цахилгаан автобус үйлчилгээнд гаргасан бол энэ жил 15-ыг нэмж гаргахаар болжээ.

Хүй долоон худагт 6000 гаруй автомашины зогсоол, 15 байршилд 30 орчим 00 ажиллуулах юм байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж