Боксчид долоон медальтай ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.07.07-нд нийтлэгдсэн

Боксчид долоон медальтай ирлээ

Буриад улс ОХУ-д дагаар орсны 360 жилийн ойн нэрэмжит боксын олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн Улаан-Үд хотод болж өндөрлөлөө. Уг тэмцээнд нийт 18 орны 240 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас 10 тамирчин, хоёр дасгажуулагчийн хамт  нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон байна. Монголын ширэн бээлийтнүүдээс 64 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Түвшинбат алт, 56 кг-д Д.Отгондалай, 60 кг-д Б.Жавхлан нар мөнгөн медаль хүртсэн. Харин 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д Б.Одхүү, 75 кг-д Н.Шинэбаяр, 81 кг-д П.Мөнхбаатар нар тус бүр хүрэл медалиар энгэрээ мялаажээ. Боксын шигшээгийн хувьд дараагийн тэмцээн долдугаар сарын 20-31-ны хооронд Казахстаны Астана хотод болох өсвөрийн ДАШТ юм. Уг тэмцээнд манай улсаас найман тамирчин, хоёр дасгалжуулагч оролцох ажээ. Мөн ААШТ, есдүгээр сард болох ДАШТ манай ширэн бээлийтнүүдийг хүлээж байна. Тивийн аваргын тов тодорхой шалтгааны улмаас хойшлогдсонтой холбогдуулан манай багийн бүрэлдэхүүнд бага зэргийн өөрчлөлт орох бололтой. Боксын дэлхийн лигт оролцсон гавьяат тамирчин Н.Төгсцогтын хувьд тивийн аваргын рингэнд тулалдахад бэлэн болсон байна. Тиймээс өөрийн жиндээ оролцох аж. Азийн аваргад оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнийг энэ сарын 20-нд албан ёсоор зарлана. Дашрамд сонирхуулахад, ДАШТ-д амжилттай оролцсон тамирчид ирэх онд Лондонд болох олимпийн наадмын эрх олгох юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж