Аяа миний 18 нас
Ахиад ирэхгүй ч мөнхийн гэрэлтэй нас…хэмээн дуулж, Монголын рок, попын урлагт цахиур хагалсан хөвгүүдийн хамтлаг “Камертон” өнөөдөр буюу зургаадугаар сарын 24-ний энэ өдөр 21 нас хүрлээ.
Анх 1995 оны энэ өдөр Хөгжим, бүжгийн сургуулийн оюутан байсан Д.Болд, Г.Мэнд-Амар нар Б.Ган-Эрдэнэ, Б.Эрдэнэбат хоёрт хамтран дуулахаар санал тавьснаар “Камертон” хамтлаг үүсэн байгуулагдсан түүхтэй.
Хамтлагийн анхны уран бүтээлийн гараа "Маамуу нааш ир" хүүхдийн дууг хөгжимгүйгээр хоолой салган, дуулсанаар эхэлж байжээ.
Хамтлаг байгуулагдсан цагаасаа хойш арван цомог гаргаж, 15 удаа тоглолт хийсэн байдаг. Энэ жилийн төрсөн өдрийн баярт зориулан 11 дэх буюу шинэхэн цомгоо удахгүй гаргахаар ажиллаж байгаа ажээ.
Өнөөдөр “Камертон” хамтлагийн 21 жилийн ойг тохиолдуулан VIBE 105.5 fm-ээр зургаадугаар сарын 24-ний өдрийг дуустал зөвхөн “Камертон”-оор амьсгалж, бүхий л цаг үеийн дуунуудыг фэнүүд, сонсогчидод зориулах гэнэ шүү.
Энэ онд тус хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ хоёр дахь бие даасан “Зүрх Сэтгэл” хэмээх шинэ цомгоо гаргаж байгаа бөгөөд уг цомогтоо багтсан “Чи дурласан байна” дууг хамтлагийнхаа Б.Эрдэнэбат буюу Эбатай хамтран дуулсан. Харин Г.Мэнд-Амар “Чамд хэлье ” шинэхэн цомгийн дуунаадаа гаргаж байгаа билээ.
TOP ALBUMS
1. “June 2004”
2.”June 24”
3. “18 нас”
4. “Хайрын хот”
5. “Өнөөдөр”
6. “Celebration – EP”
7. “Амин нутаг”
8. “Retro II Remix”
9. “Уйлахдаа ухаар”
10. “Төгсөшгүй”
11. Тун удахгүй ?