УИХ-ын өмнөх төлөөлөлдөө Орхончууд сэтгэл дундуур байна

Хуучирсан мэдээ: 2016.06.24-нд нийтлэгдсэн

УИХ-ын өмнөх төлөөлөлдөө Орхончууд сэтгэл дундуур байна

УИХ-ын сонгуульд Булган аймагт Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж буй Отгондаваагийн Амартүвшингийн сонгуулийн кампанит ажил үргэлжилсээр байна. Орхон сумын иргэд, сонгогчидтой хийсэн уулзалтад Булган нутгийн унаган хүүгээ дэмжихээр улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Б.Энхбат, урлаг, спорт, бизнес, нийгмийн салбарын төлөөлөл хүрэлцэн ирсэн байв. Уулзалт дээр Японы мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга, Монгол улсын Хөдөлмөрийн баатар Д.Дагвадорж:

“Зөв гарцаа нээж, сонголтоо зөв хийвэл аймаг, орон нутаг хөгжиж болдог юм байна. Хөгжлөөрөө тэргүүлж байгаа зарим аймгаас Булган яагаад эдийн засгийн голлох үзүүлэлтүүд нь тав дахин бага байх ёстой билээ. Үүнийг бодож, шийдэх цаг ирсэн. Би баргийн хүнийг магтаад байдаггүй. Харин хийсэн ажилтай брэнд бүтээдэг чадалтай бизнесмэн О.Амартүвшинг дэмжихдээ нүүр бардам байна, энэ хүнийг магтахад үгийн сайн болгоныг хэлнэ” хэмээсэн.

Нэр дэвшигч О.Амартүвшинд хандан малын түүхий эдийн үнэ буурсан нь иргэдийн амьжиргаанд дарамт болж буйг олон хүн ярилаа. Тухайлбал “Бөхт” багийн малчин Х.Эрдэнэ-Очир: “Малын арьс шир, ноолуурын  үнэ унасан. Энэ нь өрхийн орлого буурахад шууд нөлөөлж байна. Одоо малчид үнэд хүрэхээ больсон богийнхоо арьсыг хаяж байна. Төрөөс үүнийг нэн тэргүүнд зохицуулах нь зүйтэй. Иргэд биднийг төлөөлөн УИХ-д нэр хүндтэй, эдийн засгийн мэдлэгтэй хүн очиж байж энэ асуудал цэгцэрнэ” хэмээн бодлоо илэрхийлсэн. Тэрбээр энэ удаагийн УИХ-ын сонгуульд нутгийн хүүгээ сонгохоор шийджээ. Энэ малчинтай ижил бодолтойгоо хэдэн хэдэн иргэн хэлэв. Малчин Оюунболд: “Бидэн дээр нэг нөхөр ирээд сонгогдоод явдаг. УИХ-д очсон хойноо хайхардаггүй. Зөвхөн амиа боддог. Бид одоо энэ тал дээр бодох цаг болсон” гэлээ. Энэ мэтээр иргэд санал бодлоо ил шулуун хэлж, нутгийн хүүдээ амжилт хүссэн сонгогчид танхим дүүрэн цугласан байв. Иргэдээ төлөөлж I багийн малчин Л.Сосорбарам нутгийн хүүдээ аян замын ерөөл айлтгаж өөрийн унаган адуу сартай хээр үрээгээ О.Амартүвшинд  гардуулав.

Эх сурвалж: Нэр дэвшигч Отгондаваагийн Амартүвшин.

Булган аймгийн Ардчилсан нам, сонгуулийн штаб

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж