Клиши “Сити”-гийн бүрэлдэхүүнд нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.07.07-нд нийтлэгдсэн

Клиши “Сити”-гийн бүрэлдэхүүнд нэгдлээ

Францын шигшээ багийн 25 настай жигүүрийн хамгаалагч Клиши “Манчестер Сити” багийн бүрэлдэхүүнд нэгдэж байна. Түүний хувьд довтолгоонд түлхүү орж тоглодог давуу талтай. Мөн түүний хурдтай тоглолт Премьер лигт сайн зохицсон гэдгийг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг юм. 2003 оноос эхлэн “Арсенал” клубт тоглож байсан тэрбээр Эшли Коулыг “Челси”-д очсоноос хойш гарааны бүрэлдэхүүнд багтжээ. “Арсенал”-ын бүрэлдэхүүнд нийт 187 тоглолт хийж 10 гоолын дамжуулалт, нэг гоол оруулсан үзүүлэлтэй байна. “Манчестер Сити” клуб түүнийг долоон сая фунтээр авч байгаа бөгөөд гэрээнд зааснаар дөрвөн жилийн хугацаанд долоон хоногийн 65 мянган фунт авах аж. “Манчестер Сити” клуб түүний тоглодог байрлалд нэлээд хэдэн тоглогчтой байгаа. Уэйн Бридж, А.Коларов, Пабло Забалета гэсэн дундаас дээш зэрэглэлийн тоглогчид байгаа учир түүний хувьд гарааны бүрэлдэхүүний өрсөлдөөн их байх нь мэдээж юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж