Германы Фирнхайм хотын кинотеатрт галт зэвсгээр гал нээсэн хүнийг цагдаагийнхан буудан хөнөөсөн тухай Deutsche Welle мэдээлжээ.
Цагдаагийнхан тэр эрэгтэйг буудан хөнөөжээ. Хэвлэлд тэмдэглэснээр сэтгэцийн гажигтай байсан байж магадгүй гэнэ. Өмнө мэдээлж байснаар энэ хэргийг зэвсэгт халдлага гэж үзсэн байна.
Зургаадугаар сарын 23-ны өдөр багтай, зэвсэглэсэн эрэгтэй Фирнхайм хотын кино театрт буудаж дараа нь тэнд бүгэн хамгаалалт хийсэн байв. Эхлээд тэнд есөн хүн шархадсан гэж мэдээлж байсныг хожим цагдаагийнхан үгүйсгэжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР