Азийн спортын менежментийн холбоог (Asian Association for Sport Management) 2000 онд АНУ-ын Виржиния хотод сурч байсан Азийн хэсэг эрдэмтдийн үүсгэл санаачилгаар байгуулсан түүхтэй. Сингапур улсад 2001 онд АСМХолбооны анхдугаар хуралдаанаар дүрмээ баталж, Азийн 12 орны төлөөлөгчид анх удаа нэгдсэн юм. 2002 онд анхны олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулснаас хойш 2004 онд БНХАУ, 2006 онд Япон, 2008 онд Тайланд, 2009 онд Тайвань, 2010 онд Малайз улсад тус тус зохиогдож, хуралдаан бүрт ойролцоогоор 14 орны 200 гаруй оюутан эрдэмтэн, судлаачид тогтмол идэвхтэй оролцож биеийн тамир спортын салбарт гарч буй шинэ шинэ судалгаа шинжилгээ, түүний ололт амжилт, туршлагыг судалж олон нийтэд хүртээл болгодог өндөр ач холбогдолтой хурал юм. Энэ хуралд зөвхөн Ази тив бус, бусад тивийн эрдэмтэн судлаачдыг өргөнөөр хамруулдаг уламжлал тогтсон байна. Жил бүр болдог уг хуралд Хойд Америкийн спортын менежментийн холбоо, Австрали-Шинэ Зеландын спортын менежментийн холбоо, Европын спортын менежментийн холбоо зэрэг олон улсад спортын менежментийн чиглэлээр тэргүүлэх байр суурьтай байгууллагууд оролцдог олон улсын нэр хүндтэй хурал юм.
Азийн спортын менежментийн холбоо нь зөвхөн спортын салбарт судалгаа шинжилгээ хийгээд зогсохгүй нийгэм, эдийн засгийн болон бусад салбарын эрдэмтэн судлаачидтай нягт холбоотой ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар төрийн болон төрийн бус байгууллагуудын эрдэм шинжилгээний ажил, төрийн байгууллагуудын бодлого боловсруулагч нарт мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгөх, сүүлийн үеийн мэдээ мэдээлэл, эрдэм шижилгээний тухай ном товхимол гаргах, спортын менежментийн үйлчилгээ үзүүлэх зэрэг үйл ажиллагаа тогтмол явуулж байна.
Жил бүр Азийн спортын менежментийн холбооны гишүүн орнуудын тоо өсч байгаа бөгөөд Монгол Улсад зохиогдох тус хуралд БНХАУ, Өмнөд Солонгос, Япон, Малайз, Тайвань, Тайланд, Вьетнам, Хонконг, Сингапур, Энэтхэг, Казахстан, Лаос зэрэг Азийн орнуудаас гадна АНУ, Австрали болон Дэлхийн спортын менежментийн холбооны төлөөлөгчид, зөвлөхүүд, эрдэмтэн, судлаачид оролцоно. Үүний дотор гадаадын 120, дотоодын 150, нийт 270 гаруй төлөөөлөгчид оролцохоор мэдэгдсэн байна. Энэхүү Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохиогдсоноор нийтийн биеийн тамирын арга хэмжээг хэрхэн зохион байгуулах, өндөр зэрэгтэй тамирчдыг бэлтгэх орчин үеийн дасгалжуулалтын онол, биеийн тамир, спортын удирдлага зохион байгуулалтын орчин үеийн чиг хандлагыг нэвтрүүлэхийн зэрэгцээ өөрийн орны эрдэмтэн, судлаач, оюутнуудыг спортын менежментийн чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийхэд чухал түлхэц үзүүлэх нь дамжиггүй юм.
2011.07.06-12 УЛААНБААТАР ХОТ
ӨНӨӨГИЙН ЧИГ ХАНДЛАГА”
Пүрэв, | ||
15:00 | АСМХ-ны | “Буянт |
Хурлын | ||
08:30-09:20 | Хурлын төлөөлөгчдыг | Улаанбаатарзочидбуудал Хурлынтанхим |
09:30 | Нээлтийн | |
10:00 | Үндсэн илтгэл: “АСМХолбооны өнөөгийн байдал, ирээдүй цаашдын Илтгэгч: АСМХ-ны Ражабат | |
10:45 | Үндсэн илтгэл: “Монгол улсын спортын салбарын Илтгэгч: доктор Н.Оюунбат АСМХ-ны БТСГ-ын | |
11:30 | Завсарлага | |
11:45 | Үндсэн илтгэл: Илтгэгч: доктор Е Кон Tин Тайванийн “Олон улсын Тайванийн | |
12:30 | Үдийн завсарлага | |
14:00 | Үндсэн илтгэл: Илтгэгч: Дэлхийн
АНУ-ын Жоржиа | |
14:45 | Үндсэн илтгэл: Илтгэгч: АСМХ-ны “Спортын менежтентийн глобалчлал, Тайванийн | |
15:30-15:45 | Завсарлага | |
15:45-16:30 | Үндсэн илтгэл: Илтгэгч: “Бээжин-2008 зуны олимп, Гуанжоу-2010 үр өгөөж” Тяньжинийн | |
Хурлын | ||
09:00 | Үндсэн илтгэл: Илтгэгч: Австрали-Шинэ |
Улаанбаатарзочидбуудал Хурлынтанхим |
09:45 | Үндсэн илтгэл: Илтгэгч: АСМХолбооны “Спорт дахь олон улсын эмэгтэйчүүдийн хамтын ажиллагаа” Токио, Жунтидогийн | |
10:30-10:45 | Завсарлага | |
10:45-12:30 | Салбар | “Улаанбаатар” зочид буудал |
12:30-14:00 | Үдийн завсарлага |
|
14:00-16:30 | Салбар | “Улаанбаатар” зочид буудал |
16:30-17:13 | Үзүүлэн илтгэлтэй хурлын оролцогчид | “Улаанбаатар” зочид буудал Хурлын |
Хурлын | ||
09:30-11:00 | Спортын Удирдагч: Тайванийн Илтгэгч проф:Камалуддин доктор: доктор: Чай Нимакорн |
Улаанбаатарзочидбуудал Хурлынтанхим |
11:00-12:00 | “АСМХ-ны олон улсын эрдэм Хаалтын | |
12:00-13:00 | Үдийн завсарлага |
|
Даваа, | ||
10:00 | Төлөөлөгчид (гадаадын | Төв цэнгэлдэх Хүй долоон |
Ням, Төлөөлөгчид |