Санал асуулга Британичуудыг ЕХ-нд үлдээх үү?

Хуучирсан мэдээ: 2016.06.24-нд нийтлэгдсэн

Санал асуулга Британичуудыг ЕХ-нд үлдээх үү?

Фото: Michael Kappeler / dpa / Globallookpress.com

Европын холбоонд Их Британийг үлдээхийн төлөө байгаа талынхан Brexit гэгдэх бүх нийтийн санал асуулгад ялимгүй давуугаар ялж байгаа тухай YouGov гэх нийгэм судалгааны хүрээлэнгээс Sky News телевизид зориулан явуулсан олон нийтийн санал асуулга  санал хураах байруудыг хаасны дараа урьдчилсан байдлаар нийтлэгджээ.

ЕХ-нд гишүүнээр үлдэхийн төлөө британичуудын 52 хувь, харин 48 хувь нь эсрэг санал өгсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан гэнэ. Энэ асуулгыг санал хураасан  пүрэв гаригийн турш хийсэн ба  хэрэг дээрээ экзит поллыг орлож байгаа ажээ. Хоёр талын  саналын зөрүү маш бага байгаа учраас энэ удаа экзит полл явуулахгүйгээр шийдсэн байлаа.

Ipsos MORI  компанийн явуулсан өөр нэг  асуулга Brexit-ийн талынхан ба тэдний эсрэг  байгаа хүмүүсийн  хооронд  ихээхэн  зөрүүтэйг харуулжээ. Тус компанийн тэргүүн Бен Пейжийн яриагаар, ЕХ-нд үлдэх талынхан  одоогоор 54 хувийн санал авсан бол эсрэг талынхан нь  46 хувийн саналтай байна.

Нэгдсэн  вант улсыг Европын  холбооны гишүүнээс гарах ёстой гэж үзсэн Brexit-ийн талынхан эсрэг хүмүүс бүх нийтийн санал асуулгад яллаа гэж Нэгдсэн вант улсын Тусгаар тогтнолын намын  (UKIP) лидер Найжел Фараж хэлсэн тухай Reuters мэдээлэв. “Remain ("Үлдэх") кампанийнхан өнөөдөр ялах шиг боллоо” гэж тэр хэлжээ.

Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон  ЕХ-той эв нэгдэлтэй байхын төлөө зогссон  хүмүүст  талархал илэрхийлжээ. “Европт  шилдэг, хүчтэй, аюулгүй байх Их Британийн төлөө саналаа өгсөн хүн бүрт, мөн гишүүнчлэлийг нь хадгалахын  төлөө компанид ажилласан олон мянган хүнд талархал илэрхийлье” гэж тэрбээр санал хураах байрнууд хаагдсаны дараа твиттер дэх хуудаснаа бичжээ.

Бүх нийтийн санал асуулгын урьдчилсан мэдээтэй зэрэгцэн фунт стерлингийн ханш доллартай харьцуулахад энэ оны эхнээс  дээд зэргээр 1,4996 доллар болон өслөө.

Европын холбоонд гишүүн байх эсэх тухай  бүх нийтийн санал асуулгыг явуулах санаачлагыг  Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон гаргасан юм. Тийм амлалтыг тэрбээр 2015 оны тавдугаар сард өөрөө дахин сонгогдсоны дараа өгсөн юм. Улс хоорондын нэгдлийг ихээхэн шинэчилсэн тохиолдолд холбоонд өөрийн орныг гишүүнээр үлдэхийн төлөө улстөрч зогсож байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж